”Өргөө” амаржих газрын урд талын явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Нийслэлийн газрын албанаас яг одоо Сүхбаатар дүүргийн I хороо, “Өргөө” амаржих газрын урд талын авто замын дагуух явган хүний замыг чөлөөлж байна. Тухайн хэсэгт явган хүн явах боломжгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж, газрыг чөлөөлж байгаа аж. Газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ гэж мэдэгдээд байна.

Нийслэлийн газрын албанаас өнөөдөр өглөө /2018.10.16/ мөн Сүхбаатар дүүргийн VIII хороо, А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудлын өмнөх явган хүний зам хааж барьсан хэсгийг албадан буулгасан.

Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн хүрээнд гарц, орц болон явган хүний зам хаасан барилга, хашлагыг чөлөөлөх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс дээрх газруудад зам чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй тул албадан чөлөөлөхөөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарлаж байгаа бол дээрх байгууллагууд болон зарим иргэд “Явган хүний зам чөлөөлөх нь зөв шийдвэр. Гэхдээ хэрэгжүүлж байгаа арга нь алдаатай, бүдүүлэг байна” гэж үзэж байна.


Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зѳв(139.5.217.149) 2018 оны 10 сарын 17

Хотын эмх цэгцээс бүх юм эхэлнэ.зѳв зүйтэй.цэгцтэй болтол нь албадахаас ѳѳр арга бхгүй.

0  |  0
Гулжан Темирбек(197.234.221.199) 2018 оны 10 сарын 16

Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com

0  |  0
Хотын иргэн(45.117.35.10) 2018 оны 10 сарын 16

Юун бүдүүлэг байхав дээ, харин ч тэд бүдүүлгээр нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгож,ард иргэдийн чөлөөтэй нэвтрэн зорчих явган хүний замыг үгүй хийсэн байна шүү дээ.Их эрт зөвшөөрөлгүй баригдсан барилга байшинг ч ингэх байсан юм.Дараа дараагийханд нь сургамжтай байлгах үүднээс.Оройтож эхэлсэн ч нэг хэсэг газраа төр мэдээд чөлөөлж байгаад баяртай байна.

0  |  0
he he(124.126.0.34) 2018 оны 10 сарын 16

Oorsodoo hot tolovloltiin zarchim barimtlaagui barichihaad odoo arga ni buruu zoruu geh ni denduu uvaigui hereg. Tiim l ih soeltoi hariltsaag huseed baigaa bol oorsodoo l huulia deedel” hun bolgon spirtiig us bolgon huvigej chaddagguin adilaar hun bur huuli zorchood amidarch chadahgui sh dee. Chadiya gevel yamar argaar hamaagui mongo olood eronhiilogchid devshij yalalt baiguul. tegvel bur bolchihno shoo

0  |  0
Ss(64.119.19.140) 2018 оны 10 сарын 16

Odoo end tend baidagvtoosgon grajuudiig buulgah heregtei jishee ni BZD ervvl mendiin 10r tuviin zam daguu yavgan hvn yavj boldoggvi

0  |  0
huyag(202.9.42.251) 2018 оны 10 сарын 16

zubuu ingej l buulgahgui uur yaj buulgah yum be ezen n buulgabal ingej l buulgana bizdee

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 10 сарын 16

Маш чухал ажил хийж байна шүү, хот сайн байна аа, ингэж л иргэдрүү чиглэсэн ажил хийх ёстой шүү дээ, Нээрээ яг энэ хавиар явахаар явган хүний замгүй машин шүргэх гээд хэцүү байдаг юм даа,

0  |  0
зочин(202.179.31.8) 2018 оны 10 сарын 16

Бүдүүлэг биш ээ. Шаардлага биелүүлдэггүй улсад энэ л шударга. Төр зарим зүйл дээр шийдвэртэй, төмөр нүүртэй байх нь зөв. Дэмжиж байна.

0  |  0
Бааска(66.181.161.87) 2018 оны 10 сарын 16

Энд бүдүүлэг юм ердөө алга албан бичиг өгч бхад соёлтойгоор өөрсдөө буулгаагүй юм чинь зөв шийдвэр олон ийм газрыг чөлөөлээрэй хотын даргаа

0  |  0
Zochin(202.126.89.221) 2018 оны 10 сарын 16

Zovshdee buduuleg gj yu gesen ch ugiin uursduu bolhoor duraaraa hashaa barichaad teriigee buduuleg bish gej bgaamuu

0  |  0
Zochin(202.126.89.221) 2018 оны 10 сарын 16

Zovshdee buduuleg gj yu gesen ch ugiin uursduu bolhoor duraaraa hashaa barichaad teriigee buduuleg bish gej bgaamuu

0  |  0
Zochin(202.126.89.54) 2018 оны 10 сарын 16

Buduuleg humuustei buduuleg l haritsah estoi. Hotiin darga sain baina. Ehleed sanuulga ogson bh. Soeltoigoor..... buduuleg nohduud l iim hashaa barisan baigaa shdee. Anhnaasaa soeltoi zov baih estoi. Bravooooo

0  |  0
Top