BIG BANG: Эмэгтэй дуучид яагаад Синригээс БОЛГООМЖИЛДОГ ВЭ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

R&B, хип хоп, электро поп, трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг BIG BANG хамтлаг саяхныг хүртэл Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл болж, 10 гаруй жилийн хугацаанд "K-Pop хаад" хэмээн нэрлэгдэж байсан.

Тэд бүгд ая зохиож, шүлэг бичиж, бие даасан хөгжмийн карьераа өсгөж яваа амжилттай уран бүтээлчид. BIG BANG хамтлагийн уран бүтээл зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагддаггүй. Загвар болон кино урлагийн салбарыг ч байлдан дагуулдаг билээ.

Хамтлагийн хамгийн залуу гишүүнийг Синри гэдэг. Өмнөд Солонгост нэг насны зөрүүтэй л бол ах, эгч хэмээн нэгнээ хүндэтгэх ёстой. Тиймээс Синри хамтлагийн гишүүдээ ах нар хэмээн хүндэлж, үгийг нь сонсдог гэнэ. Одоогоор BIG BANG хамтлагийн дөрвөн гишүүн цэргийн алба хааж бөгөөд хамтлагаа СИНРИ дангаараа төлөөлж байна. Синри Япон болон Хятадын хөгжмийн зах зээлд бие даасан уран бүтээлээсээ хүргэж байгаа. 2013 онд "Let”s Talk About Love" богино хэмжээний цомгоо Японд танилцуулж, багагүй амжилт олсон. Мөн тэрбээр 2016 онд Хятадын "Girls Fighting!" телевизийн шоуны шүүгчээр ажиллаж, Японы "High & Low: The Movie" кинонд тоглосон юм.


Синрид нэг асуудал бий. Тэр тухай нь үе үеийн эмэгтэй хамтлагийн дуучид ярьж, дөнгөж гарч ирж байгаа охидын хамтлагийн гишүүдэд “СИНРИГЭЭС БОЛГООМЖИЛ” хэмээн сануулдаг гэнэ. Энэ тухай дебютээ хийгээд хоёр жил болж байгаа BLACKPINK хамтлагийн гишүүд NETFLIX-тэй хамтарч хийж байгаа реалити шоуны үеэр ярихдаа “Синри ах надад тавгүй мэдрэмж төрүүлдэг”, “Би түүнтэй ойр баймааргүй байна”, “Надад эмэгтэй дуучид үргэлж л Синригээс болгоомжил гэж захидаг” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэдний сэтгэгдлээ илэрхийлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа "Яагаад охид Синригээс болгоомжилдог вэ?", "Синри хүүхэмсэг үү?" гэх таамгууд хөвөрч байгаа ч яг үнэндээ бол тэр муу зүйл лав хийгээгүй бололтой.

Учир нь түүний фэнүүд үүнийг Синригийн хэтэрхий найрсаг, охидод тааламжтай ханддаг хандлагаас үүдэлтэй гэж тайлбарлах болжээ. Гэхдээ зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Синри хөөрхөн охидод нугасгүй, энэ байдлаасаа болж ах нартаа загнуулдаг гэжээ.


Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.69) 2019 оны 09 сарын 08

Tegvel araggvishdee. Gehdee yg ch tiim bish bj magadgvi bhaa. Unen ch yumuu hudlaa ch yumuu buu med.

1  |  0
Top