Чөлөөт бөх: О.Насанбурмаа 10 дахь ДАШТ-дээ зодоглоно

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапешт хотод болно. Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын шигшээ багийн түрүүч өнөөдөр /2018.10.16/ Будапештийг зорилоо. Эрэгтэйчүүд эхэлж явж байгаа бол бүсгүйчүүд 18-ны өглөө ниснэ.

Монголын эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс дэлхийн дэвжээнд барилдаж эхэлсэн бөгөөд долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна.

Гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл нар тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг нар гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг  нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглох гэж байна.

Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа нарын таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.


 

 

БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ДАШТ-Д ОРОЛЦСОН БАЙДАЛ
 

ЭРЭГТЭЙ 

57 кг: Э.Бэхбаяр - 5

  • (Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018)

61 кг: Т.Түвшинтулга - 3

  • (Будапешт-2016, Парис-2017, Будапешт-2018, 

65 кг: Т.Тулга - Анх удаа

  • (Будапешт-2018)

70 кг: Б.Бямбадорж - Анх удаа

  • (Будапешт-2018)

74 кг: Г.Мандахнаран - 7

  • (Хернинг-2009, Стамбул-2011, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018)

79 кг: П.Өнөрбат - 6

  • (Хернинг-2009, Стамбул-2011, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Будапешт-2018)

86 кг: О.Үйтүмэн - 5

  • (Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018)

92 кг: Л.Төртогтох - Анх удаа

  • (Будапешт-2018)

97 кг: Ө.Батзул - 2

  • (Парис-2017, Будапешт-2018)

125 кг: Н.Золбоо - 3

  • (Стамбул-2011, Парис-2017, Будапешт-2018)

 


 

ЭМЭГТЭЙ

50 кг: Э.Нарангэрэл - 5

  • (Хернинг-2009, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018)

53 кг: Э.Сумъяа - 3

  • (Будапешт-2013, Ташкент-2014, Будапешт-2018)

55 кг: Э.Даваачимэг - 2

  • (Парис-2017, Будапешт-2018)

57 кг: А.Батцэцэг - 3

  • (Ташкент-2014, Парис-2017, Будапешт-2018)

59 кг: Б.Шоовдор - 4

  • (Лас-Вегас-2015, Будапешт-2016, Парис-2017, Будапешт-2018)

62 кг: Э.Гантуяа - Анх удаа

  • (Будапешт-2018),

65 кг: Х.Болортуяа - Анх удаа

  • (Будапешт-2018)

68 кг: С.Батцэцэг - 6

  • (Хернинг-2009, Москва-2010, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Будапешт-2018), 

72 кг: О.Насанбурмаа - 10 

  • (Гуанжоу-2006, Токио-2008, Москва-2010, Стамбул-2011, Страткон-2012, Будапешт-2013, Ташкент-2014, Лас-Вегас-2015, Парис-2017, Будапешт-2018), 

75 кг: Г.Наранчимэг - 5

  • (Будапешт-2005, Гуанжоу-2006, Баку-2007, Лас-Вегас-2015, Будапешт-2018)

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page