Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээ ирүүллээ.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна.

Эх сурвалж: УРГАЦЫН ТӨВ ШТАБ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page