Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Ажлын хэсэг 4 удаа хуралдсан бөгөөд төсөл санаачлагч болон МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг ТББ, МҮОНТ-тэй хамтран өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг 4 удаа хийсэн байна. Энэ хүрээнд төслийн талаарх мэдээллийг холбогдох талуудад хүргэхийн зэрэгцээ санаа бодлыг нь сонссон гэв. Мөн МҮХАҮТанхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын хараагүй иргэдийн холбооноос төсөлтэй холбоотойгоор ирүүлсэн саналуудыг судалж, холбогдох өөрчлөлт, зохицуулалтуудыг тусгажээ. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн гаргасан санал, Ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал зэргийг хэлэлцэж санал хураан шийдвэрлэжээ. ЖДҮ эрхлэгчийг бүртгэлээс хасах, ЖДҮХСангаас зээл, зээлийн татаас олгоход баримтлах хязгаарлалт, ЖДҮ-ийн асуудал хариуцсан агентлагийг сонгуулийн циклээс үл шалтгаалан тогтвортой ажиллуулахтай холбогдсон зохицуулалт бүхий зарчмын 20, найруулгын 2, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх 17 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулж ажлын хэсгээс хариулт авлаа. ЖДҮ-лэлийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр төсөл дээр холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн орон нутгийн ИТХ жилийнхээ төсөв дээр тусгаад, үүнийг нь Засаг дарга зарцуулах, холбогдох хяналтын талаар тусгажээ. Үүний зэрэгцээ Засаг дарга ЖДҮ-ийг хөгжүүлэхтэй холбоотой саналаа дээд шатны байгууллагад хүргүүлэх, үүнийг Засгийн газар хүлээн авч, нэгтгээд нэгдсэн бодлогоо тодорхойлон, тэр хүрээндээ төсвийн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэв. ЖДҮХСангийн зээлийн 74 хувийг арилжааны банкаар дамжуулан олгоод байгаа бол үлдсэн 26 хувийг дээрх сангаар дамжуулан олгоод байгаа юм байна. Зээлийн эргэн төлөлт 92.5 хувьтай байгаа. Харин төсөлд бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч буюу 500 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлогтой аж ахуйн нэгжид олгох зээлийг Сангаас шууд, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид олгох зээлийг банкаар дамжуулж олгох хувилбарыг тусгаад байгаа аж. Үүний дараа ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгажээ.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолд заасан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилт хангагдах эрх зүйн боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Төслийг хоёр дахь удаагаа өргөн мэдүүлж байгаа бөгөөд хэлэлцэхээр дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг одоо УИХ хэлэлцэж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй нэгтгэх шаардлага бий гэдгийг тайлбарласан. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар төслийн танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа Т.Аюурсайхан гишүүн илэрхийлээд стартегийн ач холбогдол бүхий орд газрыг Засгийн газартай тодорхой хөрөнгө оруулалт, ашиглалатын гэрээтэй тохиолдолд гүйлгээний холбогдох дансыг дотоодын банкаар дамжуулах санаачилгыг дэмжиж байгаагаа тайлбарлав. Нэн тэргүүнд хяналт тавих бололцоо бүрдэнэ, мөн эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих ач холбогдолтой. Ингэхдээ зөвхөн Монголбанкинд дансыг байршуулахаар тусгасан нь шүүмжлэлтэй бөгөөд өмнө нь байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулаад байсан гэдийг хэллээ. Тэрбээр Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ төдийгүй дотоодын бусад банкаар дамжуулах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй. Банкны салбарын хэтийг харсан, урт хугацаандаа хэрэгжих ач холбогдлыг нь тооцох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй бөгөөд төлбөрийн тэнцэлд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх бололцоо тодорхой хэмжээгээр бүрдэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа Д.Эрдэнэбат гишүүн илэрхийлсэн. Төслийн талаарх Монголбанкны байр суурийг Б.Жавхлан гишүүн тодруулсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулллаа. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DadPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 16

www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах *Төсөл бичих зөвлөгөө, зөвлөмж авах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Байгууллагаа олон нийтэд танилцуулах *Бүх төрлийн чанартай төслүүдийг санхүүжилт болон зориулалтын хувьд өргөн сонголттойгоор худалдаж авах/2018 онд бичигдсэн/ ҮНЭГҮЙ-Төслийн мэдээллүүд хүлээн авах, зар оруулах, ном унших, компаниа сурталчлах, гаднын хөрөнгө оруулагч олоорой. ТАНД ЯГ ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
Гулжан Темирбек(197.234.221.199) 2018 оны 10 сарын 16

Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com

0  |  0
Top