Н.Цэрэнбат: АГААРЫН БОХИРДОЛ 50 хувь буурахгүй бол БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

2019 онд агаарын бохирдлыг бууруулахад 154 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний яам /ЭХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар өнөөдөр /2018.10.16/ мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотын нийт хүн амын амьсгалын замын өвчлөл 52,9 хувь, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24,1 хувь, зүрх судасны эмгэг 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралт 9,2 хувь, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралт 28,8 хувь, уушгины хавдар 39,9 хувь гэсэн судалгаа гарсан. ЮНИСЕФ-ийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10,8 тэрбум төгрөг зарцуулж байна гэж гарсан. Энэ тоо цаашид хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүн дээр насанд хүрэгчдийн эрүүл мэндэд зарцуулсан төсвийн судалгааг нэмбэл 18 тэрбум болж байгаа. Жил бүр гэсэн үг. Мөн Улаанбаатар хотод амьдардаг хүүхдийн уушги хөдөө амьдардаг хүүхдийн уушигны багтаамж 40 хувиар муу гэж гарсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь 220,000 гаруй айл өрхийн галлагаанаас, 4 хувь нь үнс, хөө тортог, бохирдол, 10 хувь нь машинаас хамааралтай.

-Нийслэлийн хүн ам жил ирэх тусам өсөж байна-

220,000 өрхөө бүгдийг нь орон сууцжуулахад улсаас 3,3 их наяд төгрөг хэрэгтэй. 2-10 жилийн бүтээн байгуулалт орно.  2,8 их наяд төгрөгийг дэд бүтцэд зориулна. Энэ бол маш урт хугацааны туршид хийгдэх ажил.

Тиймээс бид хамгийн богино хугацаанд, хамгийн үр дүнтэй байх аргыг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, утааг бий болгож байгаа түлшний бүтцийг өөрчлье. Энэ бол сайжруулсан түлш. Гэхдээ энэ өвлөөс түүхий нүүрс хэрэглэхээ болиё гээгүй. 2019 оны тавдугаар сараас эхэлж түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон байгаа. Энэ жил бол хүчээ нэгтгэж, бэлтгэлээ хангах жил.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. 54 тэрбум төгрөгөөр өөр юу хийж болох вэ гэж байгаа юм.

Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж болно. 4000 айлын байрны урьдчилгааг төлж болно. Гэтэл цаана нь байгаа 216,000 өрх яах вэ. Тиймээс бид орчин үетэйгээ хөл нийлүүлж шинэ техник технологийг турших хэрэгтэй. Бид бүгд нэг агаараар амьсгалж байгаа учир агаарын бохирдлыг л бууруулах шаардлагатай байна. Бид өнгөрсөн жил 78 нам даралтын уурын зуухыг нэгдсэн дулаанд холбосон. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 10 хувиар бууруулж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “ Энэ бол 2019 оноос 2020 оны төсвийн төсөөлөл. Хэрвээ батлагдаад цааш явбал ийм байна гэдэг асуудал л ярьж байгаа юм. 220,000 айлын тал хувьд нь нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж суурилуулаад, үлдсэнд нь сайжруулсан шахмал түлш хэрэглүүлнэ. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэж үзэж байгаа. Хэрвээ агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол хариуцлагаа хүлээе гэсэн” гэв.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан: ЭНЭ БОЛ ШҮҮЛТҮҮР БИШ


Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан. Бид есөн сарын хугацаанд энэхүү бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тал дээр ажиллалаа. БНХАУ-ын дэлхийд тэргүүлэгч брэнд HAIER групптэй хамтарч ажиллахаар санал солилцсон. Тус группийн инженерүүд судалж үзээд үүнийг боломжтой гэж үзсэн. Ажлын хэсэг есөн сар ажилласны үр дүнд энэ хугацаанд хоёр удаа танилцуулсан. Хамгийн сүүлд есдүгээр сард HAIER группийхэн ирж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Арванхоёрдугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Энэ бол шүүлтүүр биш гэдгийг мэдэгдмээр байна. Энэ бол тоосонцорыг бүрэн шатаах технологи. Энэ бүтээгдэхүүхий баталгааг гаргадаг хүн нь би биш. HAIER бүрэн хариуцна. Үүнийг сонссон иргэд 100 мянган айл дээр туршилт хийх гэж байна гэсэн. Төр иргэдээ туршдаггүй. Тиймээс иргэд бидэнтэй хамтарч ажиллах ёстой. Индукци цахилгаанаар ажиллана. Үүнийг айлын янданд суурилуулснаар тогны мөнгө нэмэгдэнэ. Гэхдээ иргэддээ энэ ачааг аль болох бага үүрүүлэх тал дээр ажиллаж байна. Бидний судалгаагаар нэг өрхийн цахилгааны хэрэглээн дээр 22,000 төгрөг нэмж гарч байгаа. Үүнийг бууруулах тал дээр ажиллаж байна. Төхөөрөмжийг үйлдвэрлэгчид 88-92 хувийн, гурван жилийн баталгаа гаргаж өгч байгаа” гэсэн юм.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БНСУ-аас авсан 500 сая долларын хөнгөлөлтэй зээлийн талаар “Зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа” хэмээлээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядуу сүрэн(64.119.27.57) 2018 оны 10 сарын 17

Айлууд авахгүй гээд гүрийх байхаа.ханан пийшинд яаж тавих юм бэ

0  |  0
Тожоо(64.119.27.57) 2018 оны 10 сарын 17

Хаанаас хэдээр авсан.ямар компани оруулсан гэдгээ тодорхой шилэнгээр гарга!Хэдэн төг хийгээд их бодоход ажлаа өгөөд болоо юу.Баяр ах чинь яааг хэлж байлаа ккк

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 10 сарын 17

С.Баяр яг ингэж хэлж байсан.

0  |  0
Зочин(103.26.192.43) 2018 оны 10 сарын 17

Хэхэ ....Яг ш дээ. Бүү чалч...

0  |  0
Zochin(66.181.180.236) 2018 оны 10 сарын 17

Chi idcheheed l tsugtaana biz idtel yu amlasan ch bolno tiimuu.utaa buurahgui bol mungii ni tuluurei chi

0  |  0
Mongol(203.91.115.43) 2018 оны 10 сарын 16

Za muusain orkuud yu gutsaad bgaan said turiin nariin 2 harin ch utaag bagasgah gj bodit ajil yariad bgaan bishuu hezee iim saidtai baisiin yum hiij bga huniig uzen yaddag orkuudaar mongol uls duurchiheed bn shuu

0  |  0
Иргэн(202.126.89.3) 2018 оны 10 сарын 16

Туршилт гэнээ эцэст нь наirд хамаг бурууг чихээд идэж ууж цадсанаа цайруулах гэнэн тооцоо

0  |  0
chono(66.181.161.37) 2018 оны 10 сарын 16

hatsdag hulgaich we hvrelsvh yu gj bvlterlee

0  |  0
Равдан(202.9.43.2) 2018 оны 10 сарын 16

Энэ мах нь ихэдсэн хуушуур шиг залуу юу яриад байна аа

0  |  0
ми(64.119.19.31) 2018 оны 10 сарын 16

Энэ сдаак мөнгө угаах гээд улаандаа гарчээ.

0  |  0
иргэн(202.9.42.13) 2018 оны 10 сарын 16

Утаа буурахгүй бол энэ гарсан зарлыг бүгдийг өөрөө төлнө гэсэн үг үү. Бас дээр нь олон хүний уушиг өвчлүүлсэн, харшилаар өвчлүүлсэн, хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохироосон зардлыг төлөх үү. Ер нь Энэ засгийн газар хотын хүн амьсгалын замаар өвчилсөн бол үнэгүй эм олгодог болгомоор байна. Зөвхөн утааны улиралд шүүдээ. Эмний үнэ их өссөн байна. Тэгээд байр болгонд, булан болгонд эмийн сантай болжээ. Орлого их олдог учраас.

0  |  0
Top