ӨНӨӨДӨР: Газрын албанаас мэдээлэл хийнэ

2018 оны 10 сарын 17

Өнөөдөр буюу аравдугаар сарын 17-нд болох үйл явдлыг танилцуулъя.

 

09:00 цагт

  • Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэд, сонгогчид УИХ-ын нөхөн сонгууль явуулж, иргэдийн сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөнийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд 3500 сонгогчийн гарын үсэг бүхий өргөдөл гаргасныг гардуулна.

  • “Новотел” зочид буудалд "Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" эхэлнэ.

  • МУБИС-ийн хичээлийн I байранд "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүй" сургалт болно. Утас:99759586

10.00 цагт

  • НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд хугацаа нь  дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсантай холбогдуулан мэдээлэл хийнэ. Холбогдох утас:91887887

  • НЗДТГ-ын А танхимд Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно. Хурлаар II ээлжийн цэрэг татлага, Цэрэг татлагын бэлтгэл ажил, Цэргийн насны залуусын эрүүлжилтийн талаар мэдээлэл өгнө. Утас: 325044

  • Монголын уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

  • Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар сургуульд “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах нь” төслийн нээлт болно.

11:00 цагт

  • Хуульчдын талбайд ХЗҮХ, Монголын хуульчдын холбоо, “Иргэдийн оролцоо II” төсөл болон Хууль зүйн тусалцааны төвийн "Нээлттэй өдөрлөг" болно.

12:00 цагт

  • Газар чөлөөлөлт, явган хүний зам талбай чөлөөлж байгаа ажилтай холбогдуулан нийслэлийн Газрын албанаас нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  Утас: 325044, 91113191
  • “Оюу Толгой” компанийн байранд иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99191388, 88117157

14.00 цагт

  • Хүүхдийн ордонд нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагч оролцсон "Шилдэг хороо", "Шилдэг хэсгийн ахлагчдын баг" шалгаруулах болзолт уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдийг тодруулна.

  • ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “НАРМАНДАХ САН”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал болно. Утас:99287297

Төрийн ордонд

  • 09.00 цагт "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Харин “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
  • 15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.


Үндсэн хуулийн цэцийн байранд

  • 09.00 цагт Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахыг шаардсан Хэнтий аймгийн 3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгнө.
  • 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

  • 11.30 цагт Монголын гимнастикийн холбооноос уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
  • 12.00 цагт “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-өөс “Сентерра Гоулд” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top