Их Британийн Засгийн газар ганцаардалтай тэмцэх бодлого танилцуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

  Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ганцаардалтай тэмцэх бодлого танилцуулжээ. Английн Засгийн газрын энэхүү бодлого нь дэлхийн түүхэнд анхдагч болсон байна. “Нийгмийн олон асуудлын эхлэл болж, бүх насныхныг ялгалгүй хамардаг ганцаардлын зовлонгоос иргэдээ ангижруулна. Нийгмийн заавар зөвлөгөө гэх энэхүү бодлогын дагуу ганцаардах эмгэгээр шаналж байгаа өвчтөнүүдийг янз бүрийн сургалтад хамруулах болно. Санхүүжилт нь Засгийн газраас гарах юм. 2023 он гэхэд үр дүн гарна” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгджээ.

Английн Засгийн газрын ганцаардалтай тэмцэх бодлогын үр дүнгээр сэтгэл санааны энэхүү эмгэгээр шаналж буй хүмүүсийн амьдрал ч дээшилнэ гэж найдаж байгаа аж. Их Британи даяар удахгүй иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд олноор нэмэгдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MomPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 16

www.MomPb.com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Генетикийн тестүүд бөглөх, цахим мэргэ *Судалгааны ажил, бие даалтууд зарах, худалдаж авах /2018 онд хийгдсэн/ *Гаднын жуулчин, гаднын хүмүүст үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүнийг зарах *Үл хөдлөх хөрөнгөө гаднын хүмүүст түрээслүүлэх *Аялал жуулчлалын компаниа сурталчлах ҮНЭГҮЙ-Генетикийн тест бөглөх, зар оруулах, ном унших, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, компаниа сурталчлаарай. ТАНД ЯГ ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
Top