200 сая төгрөг зарцуулах ШАР ТЭМДЭГЛЭГЭЭ ямар учиртай вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

 11 удаа шинэчлэгдэж, тав өөрчлөгдсөн дүрэм

Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улс анх 1925 онд баталж байжээ. Тэр үеэс хойш 11 удаа шинэчлэгдэж, таван удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Хамгийн сүүлд 2004 оноос хойш 14 жилийн хугацаанд ямар нэгэн шинэчлэлт ороогүй байсан аж. Харин энэ удаа арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Замын хөдөлгөөний хуучин дүрэм 23 бүлэгтэй байсан бол шинэчлэгдсэнээр 27 бүлэгтэй болж, 60 гаруй өөрчлөлт оржээ. Орсон өөрчлөлтүүдийн дийлэнх хувийг сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд аюулгүй зорчих, явган хүн, жолооч зам тээврийн осол гаргахгүй, өртөхгүй байхад чиглэсэн заалтууд эзэлж байгаа аж.

Дөрвөн тэмдэглэгээ хийхэд 200 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн “А-568” дугаар захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсэг байгуулж, түүнийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Баярхүү ахалж байгаа. Ажлын хэсгийн хуралдаанаар (2018.09.19) Замын хөдөлгөөний шинэчилсэн журмыг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихтэй холбоотойгоор нийслэлд хийгдэж буй ажлуудын бэлтгэл, хангалтын талаар мэдээлэл сонссон байна. Энд иргэд, жолооч нарын анхаарлыг татсан дөрвөн замын уулзваруудад шар тэмдэглэгээ хийх тухай хөндөгдсөн юм. Иргэд энэ тэмдэглэгээг хэдэн төгрөгөөр хийснийг сонирхож байгаа бол жолооч нар ямар учиртайг нь асуух. Ажлын хэсгийн хурал дээр дөрвөн газарт хийгдэх шар тэмдэглэгээ, орчны камерын байршуулалт, тохижилтод нийт 200 сая төгрөг шаардлагатай болж, нийслэлийн Засаг дарга санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг ажлыг “Улаанбаатар зам засварын арчлалтын газар“ компани гүйцэтгэсэн  гэдгийг танилцуулсан юм. Эндээс харахад, нэг хэсгийн шар тэмдэглэгээнд дунджаар 50 сая төгрөг зарцуулах бололтой. Одоогоор Боловсролын их сургууль, Цэцэг төвийн уулзварт шар тэмдэглэгээ хийсэн байгаа. Ирэх сарын 1-нээс өмнө Цаг уур, орчны хүрээлэнгийн өмнөх уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээ нэмж хийх аж.

Шар тэмдэглэгээ давсан жолоочийг торгоно

Шар тэмдэглэгээ ямар учиртай вэ? Өмнөх замын тэмдэглэгээнүүдээс чанартай будгаар хийх тул арилахгүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлж байгаа. Эл тэмдэглэгээг замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилготой гэгдэж буй. Тэмдэглэгээ давж зогссон жолоочийг торгоно. Дөрвөн замын уулзвар дээр замын цагдаа гэрлэн дохиотой давхцан зохицуулалт хийдэг давхардлыг арилгаж, замын цагдаа автобусны буудал дээр зогссон такси, замын дүрмийн зөрчилтэй жолооч нарыг өөр цэг дээрээс илрүүлж ажиллах боломжийг олгоно гэсэн үг.

Дөрвөн талд нь камер байршуулж, шар тэмдэглэгээ давсан, дотор нь орж зогссон тав ч байсан,  50 ч байсан машины жолоочийг машины марк, дугаараар нь илрүүлж, торгох юм байна. Шар тэмдэглэгээ хийснээр замын уулзварт хөндлөн урсгалаас орж зам хааж, түгжрэл үүсгэдэг хүндрэлийг арилгана гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм.

Д.Дамдин

 www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(202.21.100.222) 2018 оны 10 сарын 18

yachij bodson yaj 200 say hurehiin be novshnuud ymaa buur ideh uuhiin huslen zail zail

0  |  0
Tas(202.9.43.39) 2018 оны 10 сарын 17

Xa xa 100 m zuraas tavihad 50 say

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2018 оны 10 сарын 17

дүрэм журмаа шинэчлэж мал мэт амьтдыг журамлах хэрэгтэй. гарцгүй газраар гардаг үхэр мэт хүмүүсийг хэн журамлах вэ.

0  |  0
Zochin(99.203.143.137) 2018 оны 10 сарын 17

Durem juram zurchidug nohduudiin sanhuutei n tootsoo bodoj sain torgo.shaardlaggui ued duut dohio oriluuldag garuudiig yah ve.

0  |  0
Иргэн (202.21.115.82) 2018 оны 10 сарын 17

М€Н ЯВГАН ХVНИЙ ГАРЦ ДЭЭР ЗОГОССОН МАШИНУУДЫГ ТОРГОХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
зочин(202.131.245.18) 2018 оны 10 сарын 17

маш зөв ажил байна

0  |  0
Зочин(66.181.164.222) 2018 оны 10 сарын 17

Яагаад ийм дампуурсан ажлууд хийгээд байна вэ гэхээр ард нь илүү дутуу мөнгө унагах зорьлого харагдаад байна гэж хардаад байналдаа.ЙЗүгээр бүх замаа эхлээд камержуулчих.Бусад улс орны жишиг ч ердөө ийм.Ямарч камергүй замын уулзвар чинь хэн нь ч мэдэгдэхгүй нэг харахад үүрэн түгжээд зосчихно.Хэн нь яаж орсоныг шүүх арга байхгүй.Тэгээд ч тэр олон жолоочийг торгож чадахгүй.Тэр хэдэн шар зураас татахад хэг уулзварт 50000 төгрөг зарах гэнэ.Яасан их хөрөнгө вэ.Өнгөрсөн жилүүдэд зүүн гар талруу эргүүлэхгүй гэж баахан ажил болоход бараг тэрбум төгрөг зарсан дуулдсан.Тэр нь үр дүнгүй болсон буруутан хэ

0  |  0
Zochin(103.206.195.163) 2018 оны 10 сарын 17

Tsaash nevtrex bolomjgui bxad8 uulzabargui orj zogsood nuguu ursgalaa tugjruuleed bdag garuudiig sain tsegtselex xeregtei.

0  |  0
Top