Сэтгүүлчдэд БНСУ-д зорчих олон удаагийн виз олгох журмыг боловсруулж дуусчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэргэжлийн ёсзүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Гадаад харилцааны зөвлөх Д.Тодням нар өнөөдөр (2018.10.16) БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Виз хариуцсан консул Кил Кан Мугтай уулзлаа.

Уулзалтын үеэр сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журам болон бусад асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Консулын зүгээс сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журмыг боловсруулж дууссан бөгөөд тун удахгүй сэтгүүлчдэд танилцуулахаа мэдэгдсэн юм.

МСНЭ-ийн зүгээс Монголын сэтгүүлчдийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн БНСУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Олон удаагийн виз олгох болсноор Монголын  сэтгүүлчид таван жилийн хугацаанд ажлын шугамаар БНСУ-д хэдэн ч удаа очиж, сурвалжлага хийх боломжийг нээж өгч байгаа юм.

Сануулахад, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орсныг оны есдүгээр сард  БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Кан Муг танилцуулсан. Хуучин журмаар олон удаагийн виз олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд виз олгодог байсан бол шинэ журамд 13 шалгуур заасан ба холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болсон юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.3) 2018 оны 10 сарын 18

Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Гулжан Темирбек(197.234.221.199) 2018 оны 10 сарын 16

Би 2 жил гаруй зээл хайж байсан. Би хувийн зээлийн газруудад олон удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь надад 20000 еврог авахад надад тусалсан христиан ахыг олсон. Тиймээс би маш их баяртай байна. Яагаад гэвэл одоо зөвхөн хохирол учруулж буй сүлжээнд л талхчин байдаг. Франц, Мартиник, Гваделуп, Реюнион, Гайана, Шинэ Каледони, Хонолулу, Полинез, Уоллис, Футуна зэрэг улсад амьдардаг хүмүүст үйлчилнэ. Монгол улс Хамгийн ихдээ 24 цагийн дотор зээл авах хүсэлтээ илгээнэ үү. Өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахын тулд түүнд хандана уу. Энд түүний и-мэйл: financiranju382@gmail.com

0  |  0
Top