Явган хүний зам дээр худалдаа эрхэлж буй асуудлыг таслан зогсооно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүрс, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар ажиллуулах зэргээр/ замын байгууламжийг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.

Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Мөн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран дээрх төрлийн зөрчлийн мэдээллийг тус албаны цахим сайтуудаар илгээж шалгаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд замын зорчих хэсэг, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд хуулиа баримтлан дээрх үйлдлээ таслан зогсоож, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.47) 2018 оны 10 сарын 19

Үнэн шүү хот цэвэрхэн байг л дээ. Дэлгүүр рүүгээ ороод л худалдан авалтаа хийнэ биз дээ. Тэр гадаа зардаг идэх юмыг нь өваад байхы нь яанаа бүр. Арай дэндүү.

0  |  0
UB-n uuguul(122.201.22.47) 2018 оны 10 сарын 19

Ter yag zuv 3 r horoollyg tsegtsel

0  |  0
3-р хорооллын оршин (122.201.22.47) 2018 оны 10 сарын 19

3-р хороолын 1000 бараа; 10000 нэрийн барааны дэлгүшрүүдийн урд талыг зохицуулахгүй бол тэнд идэх юмны хаягдал, барааны баглаа боодол, шээсний үнэр гээд үнэхээр аймшигтай. Зун бол бүр аймар,хажуугаар нь явахын аргагүй. Мөн тэнд,гадаа идэх юм зардагийг хянадаг газар гэж байна уу ? Энэ газрыг цэвэрлэж өгөөч ээ.

0  |  0
Аж ахуй(203.217.138.1) 2018 оны 10 сарын 17

sain bna ter tusmaa tsaiz da hureegiin zamuudiig shalgah heregtei

0  |  0
зочин(66.181.180.28) 2018 оны 10 сарын 17

Тэр Улаанбаатар их сургуулийн дэргэдэх гудамжийг яанаа. Болиулж болдоггүй юм байхдаа.

0  |  0
Top