БАЙНГЫН ХОРОО: Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Яг одоо Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны гишүүдэд валютын ханшны өсөлтийн талаарх мэдээллийг өгч байна.

Тэрбээр "Хэрэглээний шинж чанартай импортын үнэ 29 хувиар өссөн. Бинзен шатахууны үнэ 34 хувиар өсөөд байна. Хэдийгээр экспортын орлого өнгөрсөн оныхоос нэмэгдсэн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор буурсан. Энэ байдал нь худалдааны тэнцлийн ашиг 480 сая ам.доллараар буурах нөлөөг үзүүлсэн. Гадаад хүчин зүйлээс болж манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлж, таагүй байдал үүсэх эрсдлийг бий болгоод байна. Мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах нэг шалтгаан болж байна" хэмээн ярилаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top