Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.доллар босгожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэрээ Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар авахаар болсон талаар ярилаа.

Энэ талаар хэлэхдээ "Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай авахаар боллоо. Засгийн газрын баталгаагүй, эрсдлээ Хөгжлийн банк үүрээд явах боломжтой. Энэ мөнгө улсын нөөцөд байгаа дарамтын бууруулж эхэлнэ гэж харж байна. Өр, төлбөрөө барагдуулах, санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал алхам болно" гэв.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 1(103.87.255.42) 2018 оны 10 сарын 17

Монголбанк нь арчаагүй юм аа, Хөгжлийн банкаар өөрийн ажлаа хийлгээд л тээ, төгрөгийн тогтвортой барьж чадахгүй, ганц банкны олж авчирч байгаа мөнгөөр төгрөгөө тогтворжуулна гэж ярих юм

0  |  0
Иргэн(103.212.119.93) 2018 оны 10 сарын 17

Хөгжлийн банкны Захирал, ТУЗ сайнъажиллаж бна

0  |  0
Top