Монголбанк мөнгө хэвлэхгүй гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая байнгын хорооны гишүүдэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийн өсөлтийн талаарх мэдээллийг өглөө.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Валютын ханш хэзээ буурах вэ. Монголбанк дахиж мөнгө хэвлэх үү" гэв.

Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Валютын ханш хэзээ буурахыг хэлж мэдэхгүй. Мөнгө хэвлэх үйл ажиллагааг зогсоосон. ОУВС-гийн шаардлага ч мөнгө хэвлэхийг хориглосон байдаг" гэлээ.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top