Залуучууд шивээс хийлгэж, чих, уруулаа цоолсноос болоод цэрэгт тэнцэхгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Нийслэлийн хэмжээнд 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэрэг татлагын товчооны дарга нарыг  оролцуулсан  өргөтгөсөн хуралдааныг  өнөөдөр (2018.10.17) зохион байгуулж, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Болдбаатар удирдан явууллаа.  

Энэ үеэр цэргийн насны залуусын биен дээрээ шивээс хийлгэж, чих, уруулаа цоолуулсан зэрэг үйлдэл нь цэрэгт тэнцэхгүй байх нэг шалтгаан болж байгааг ярилаа.

Хуралдааны төгсгөлд төрийн ажил учраас хариуцлагатай хандах, хүйтэрч байгаатай холбогдуулан цэрэгт татагдсан залуучуудыг ар гэрийнхэнтэй нь дулаан газарт уулзуулах, цэрэг татлагын явцын мэдээллийг оройн 20.00 цагаас өмнө өгсөн байх зэрэг үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Цэргийн алба хаагаагүй иргэнийг Төрийн албанд ажилд авахгүй хуультай учраас залуучуудын цэрэгт явах нь нэмэгдсэн гэнэ.

Өнгөрсөн хавар цэргээс халагдсан залуучуудад 32 байгууллага 2000 гаруй ажлын байр санал болгожээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОРИГТ(59.153.84.218) 2018 оны 10 сарын 17

Хэрэв шинээс, пейрсинг нь залуусыг цэрэгт татахгүй байх нэг шалтгаан гэвэл эдгээрийг биедээ хийлгэх явдал улам гаарч, сүүлдээ цэрэгт тэнцэх хүнгүй болох л байхдаа

0  |  0
Top