Miss Universe Mongolia: Ялагч өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Гурван сарын турш үргэлжилж, шилдэг оролцогчдоо сонгоод буй "Miss Universe Mongolia" уралдааны ялагч өнөөдөр /2018.10.17/  тодорно. Сүүлийн шатны шалгаруулалт, ялагч тодруулах ёслол 19:30 цагаас Corporate концертын танхимд болно.

67 жилийн түүхтэй "Miss Universe" гоо сайхны олон улсын уралдаан нь хамгийн ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдгээрээ бусад ижил төрлийн уралдаанаас ялгардаг.

Энэ жил дэлхийн түүхэнд анх удаа Испани улсыг төлөөлж Анжела Понсе нэртэй трансжендер бүсгүй 90 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр сонгогдоод байгаа гэнэ.

Тэгвэл Монголоос трансжендер мисс Б.Солонго тус уралдаанд оролцож, дотоодын шалгаруулалтын шилдэг 15-д үлдээд байгаа.

"Miss Universe Mongolia" тэмцээний ялагч болсон гоо бүсгүй 67 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suwd(202.55.188.39) 2018 оны 10 сарын 17

Transjender gehleeree hvn bish ym uu. Tegeh tusam ni gylalzaarai solongoooo

0  |  0
Top