Д.Сумъяабазар: Ирэх сард нефьтийн үнэ нэмэгдэх дүр зураг харагдаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо бензин, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Манай улс шатахуунаа 100 хувь гадаадаас авдаг. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нь манай жижиглэнгийн зах зээлд шууд нөлөөлж байна. Сүүлийн үед нефьтийн үнэ, ханш тасралтгүй өсч байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ирэх сараас хэлбэлзэх, өсөх дүр зураг харагдаж байгаа" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(209.167.52.34) 2018 оны 10 сарын 18

ene hun ene talaarh medleg her yumbdee chaavaas, emgeneltei tur, uruvdultei zasgiin gazar shuu

0  |  0
ЗОЧИН(103.57.94.23) 2018 оны 10 сарын 17

Сумьяабазар сайдаа та Ванга болоо юу? Монгол түмнийхээ ирээдүйг харж тольдон болгоогооч.Одоо шатахууны үнэ нэмэгдэх юм бол халтуураар амьдардаг жолооч нар нэг км _н үнээ 3000 төгрөг болгоод алсын тээврийн автобуснууд одооныхоо үнэн дээр 30000 с 40000 төгрөг нэмээд монголчуудын өргөн хэрэглээ гозойтол өсөөд монгол түмний амьдрал улаараа эргэж байгаа юм.За ингээд улс сөнөж оффшор дансанд мөнгөө хийсэн улсаа зарж гадаадад харш хаус авсан хулгайч нар гараад явчихна. Үүний төлөө л алалцаад авилга авч улсаа тоноод байсан байна. Монголчуудаа ингээд үхлээ хүлээгээд суугаад байх уу?

0  |  0
Зочин(202.9.40.214) 2018 оны 10 сарын 17

Тѳр, тѳрийн яам, сайд нь статистикч, урьдчилсан прогноз хийдэг үндсэн үүрэгтэй бил үү?

0  |  0
aed(49.0.135.140) 2018 оны 10 сарын 17

chaavaasdaa

0  |  0
o(202.131.242.42) 2018 оны 10 сарын 17

uzmerch

0  |  0
Top