Сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар байнгын хорооны гишүүдэд бинзен, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээлэлдээ "Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нийгэмд сөрөг мэдээлэл их явлаа. Яамны зүгээс Эдийн засгийн байнгын хороонд тодорхой мэдээллийг өгөх нь зөв байх. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 100 хувь гаднаас хамаардаг. Өнгөрсөн онд 1.49 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хоорондоо байгуулсан худалдааны гэрээгээр шатахууны үнийг Сингапурын бирж дэх шатахууны үнэд суурилсан томъёоллоор сар бүр тооцон, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр бүтээгдэхүүнээ худалдаалах боломжийг бүрдүүлсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт нь манай улсын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны дундаж үнэ 2015 онд хоёр дахин буурсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд байгаагаа доод хэмжээндээ хүртэл буурч, дунджаар баррель үнэ нь 43.55 ам.долларт хүрч байлаа. Түүнээс хойш нефьтийн үнэ ханш тасралтгүй өсч байна" гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байнгын хорооны гишүүдэд өгсөн мэдээлэлдээ "Энэ аравдугаар сард нэг баррелийн дундаж үнэ 87 ам.долларт хэлбэлзэж байна. Цаашид газрын тос олборлох хязгаарлалт, үүнээс үүссэн эрэлтийн огцом өсөлт, АНУ-ын Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ирэх арваннэгдүгээр сард огцом хэлбэлзэх, өсөх төлөв харагдаж байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны өсөлт, вальютын ханшийн өсөлт, өөрчлөлттэй уялдуулж ирснийг мэдэж байгаа байх. Засгийн газраас татварын зохицуулалтыг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд зохистой арга хэмжээг авах нь хязгаарлагдмал байдалд орчихоод байна" гэж тодотгосон юм.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.57.94.23) 2018 оны 10 сарын 17

Аа тэгээд шатахууны үнэ нэмэгдэх нь зөв юм байна.Угаасаа энэ шатахууны үнээ засаг зохицуулж чадахгүй юм байна. За тэгээд энэ шатахууны үнэ байтугай юмаа зохицуулж чадахгүй байж энэ засаг төрөөс юу ч хараад хэрэггүй болсныг иргэд харж мэдэрч байна. Засаг огцорч авилгачид гэдэс нь дүүрч зогсолтгүй унгаад зовж үхэхийн өлзийтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье.

0  |  0
Тэнэгүүдийн бөөгнөрө(202.9.42.114) 2018 оны 10 сарын 17

Женко өөр шигээ боловсролгүы хүмүүсийг сайдад зүтгүүлээд аса дүүгийнхээ гуйлтаар энэнийг сайд болгоод туслахууд зөвлөхүүд нь гсн бас мэдлэг чадваргүй хулан яруу найрагч, урваач шарваач уянга мэтийн кк энэ улс ийм нөхдөөр удирдуулж зөвлүүлээд хөгжихгүй ээ. Муу ч гсн МАН хавьгүй дээр юм

0  |  0
jj(103.57.92.237) 2018 оны 10 сарын 17

tanai yam yalzarsan yam b.alee

0  |  0
Top