Гитлер бэлгийн гаж зуршилтай байжээ

Гитлерийн амьдралын тухай АНУ-ын Тагнуулын төв газрын илтгэлээс үзвэл, нацист Германы удирдагч Адольф Гитлер бэлгийн гаж зуршилтай байсны дээр  эсрэг /гетеросекс/ болон ижил хүйстэн /гомосекс/ аль алиныг сонирхдог бэлгийн чиг хандлагатай байжээ. Олон нийтэд ил болгосон энэхүү 70 хуудас бүхий илтгэлийг 1943 онд Генри Филд гэгч антропологич Тагнуулын төв газрын /Тухайн үед АНУ-ын стратеги албаны газар/ ажлын хэрэгцээнд зориулж бичжээ. ХХ зууны 20-30-аад оны үеийн Гитлерийн дотны найз Эрнст Ганфштенглийн судалгаан дээр түшиглэн уг илтгэлийг бичсэн аж. 

Илтгэлээс үзвэл, Гитлерийн залуу насанд ижил хүйстнээ сонирхох чиг хандлага нь илэрч байжээ. 1920-иод оны үеэр хамт хоригдож байсан Рудольф Гесс /Сүүлд өөрийнх нь орлогч болсон/-т татагддаг байсан гэнэ. Гесс ижил хүйстэн байсан бөгөөд эмэгтэй хүний хувцас өмсөх зуршилтай байсан учир “Хатагтай Анна” хэмээн түүнийг хочилдог байжээ. 

Гитлер залуухан эмэгтэйчүүдийг ажиглан гоо сайхны таашаал авдаг байсан талаар илтгэлд мөн дурьджээ. 1910-1913 онд зураачийн хувиар Гитлер Вен дахь эрчүүдийн пансионд амьдарч байв. Залуу эмэгтэйчүүд хайсан хижээл насны эрчүүдийн цугладаг газар гэдгээрээ тус пансион алдартай байжээ.

Түүний бэлгийн амьдрал, улс төрийн амьдралынх нь нэгэн адил хоёр эсрэг талтай байсан гэж илтгэлд тэмдэглэсэн байдаг аж. Үүнээс гадна илтгэлд Гитлерийн бага нас, боловсрол, дуртай хоол, хөгжим болон бусад зуршлынх нь талаар мэдээлэл багтсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Я.Болор

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Иргэн [ 103.57.94.23 ]      |     2018 оны 10-р сарын 17 -нд, 14:35 минутанд

Гитлер агаа өрөөсөн төмсөгтэй байсан гэж Ева Браун аниа надад хэлсэн. Гитлер агаа дур тавихдаа майн камф капут гэж орилоод өрөөсөн төмсөгөө санжигнуулан нохойныхоо урдуур гүйдэг байсан гэсэн.Гитлер агаа зовхи нь өөдөө арий байлаа.

Muu aluurchin [ 172.56.42.16 ] 2018 оны 10-р сарын 17 -нд, 20:48 минутанд

Muu aluurchin hulgaich. Azgui tahia

zochin [ 64.119.18.88 ]      |     2018 оны 10-р сарын 17 -нд, 08:10 минутанд

belgiin dur huslee es busaar

Go to top of page