Дуучин Андрей Губин хүнд өвджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

  Оросын алдарт дуучин Андрей Губин уран бүтээлээ хийлгүй арав гаруй жил болж байгаа билээ. Өдгөө 44 нас хүрч байгаа Андрей Губин урлагаас холдсон нь биеийн байдалтай нь холбоотой аж. Мэдрэлийн тогтолцооны өвчлөлтэй холбоотойгоор түүний нүүр хэсэг хүчтэй өвддөг болжээ. Андрейн аав, бас продюсер нь байсан Виктор Губин нас барсны дараа дуучны биеийн байдал улам хүндэрсэн байна.

Андрей Губин одоо Сочид амьдран, тэндээ эмчлүүлж байгаа аж. Хүнд өвчтэй нүүр тулсан ч фэнүүд нь түүнтэй гудамжинд таарч, хамт зураг авахуулахыг хүсэхэд тэр хэзээ ч дургүйцдэггүй хэвээрээ гэнэ.

Дуучин залуу саяхан Москвад ажлаар ирээд явахдаа нэгэн цэнгээний газарт саатан, хит дуунаасаа дуулж өгсөн байна. Харамсалтай нь, Андрей Губин өвчнөөсөө болоод наснаасаа хамаагүй хөгшин харагдах болсон нь фэнүүдийнх нь санааг зовоох болжээ.

Из-за тяжелой болезни Андрей Губин переехал жить в Сочи

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nomiko(103.26.193.131) 2018 оны 10 сарын 19

Hurdan edgej dahin goy duugaa sonsogooch amjilt hvsey

0  |  0
зочин(202.9.43.25) 2020 оны 03 сарын 28

милая моя далеко милая моя долгожданная ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭЕ МИНИЙ ХАЙРТАЙ ДУУЧИН

2  |  0
Зочин (103.26.194.216) 2018 оны 10 сарын 18

Наснаасаа хөгшин харагдах ч яамай байнаа. Амьд мэнд хорвоогийн сайн сайхныг хараад , эмчлүүлээд , амьдраад явж бай хүү минь. Бурхан чамайг ивээг.

0  |  0
Top