Худалдаа хөгжлийн банкинд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зорчих хэсгийг хааж барьсан  байгууллагуудаар газрыг чөлөөлүүлж байгаа. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан буулгах талаар албаныхан хатуу байр суурь илэрхийлж байгаа билээ.

Хотын даргын газар чөлөөлөх захирамжийн хүрээнд нийслэлийн Газрын албанаас Худалдаа, хөгжлийн банкинд шаардлага хүргүүлсэн байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн  дэргэд 2950 м2 газрыг тус компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг.

Гэвч Худалдаа хөгжлийн банк Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн нийслэлийн Газрын албаны мэдэгдэлд 2018 оны аравдугаар сарын 18-ны өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг дурьдсан байна. Энэ хугацаа маргааш дуусгавар болох аж. Заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлнө гэдгийг холбогдох байгууллагаас банкинд анхааруулжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
demjij baina(124.126.0.34) 2018 оны 10 сарын 17

mash zov odoo humuulgiin surguuliin baruun tald yavgan hunii zam gargah heregtei.Bitgii uhraarai. urgeljluune hiik hotoo hot shig hot bolgon tsegtsleh ajlaasaa negch alham uharch bologui shuu. Irgedee,huuhduudee amar tavan alhah zamtai,toglj naadah talbaitai baih shaardlagatai tul ene ajil.yu yunaas chuhal. sulruulj bolohgui shuu.jaahan ams hiivel onoo oligarhuud gar bariad bugui barih ajlaa hiine shuu. Garih zavdal ogolgui tuushindachaarai

0  |  0
ulaanbaatar(122.201.21.51) 2018 оны 10 сарын 17

zov gej bodoj baina.Su.Batboldod amjilt husie.

0  |  0
Top