Төмөр зам сэргээн засварлахад оролцсон 176 хүнийг шагнажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өвөлжилтийн бэлтгэлийг зангилаа, өртөө, зөрлөгүүд хэрхэн  хангасан байдлыг шалгадаг “УБТЗ-ын даргын үзлэг”-ийг энэ сард зохион байгуулж байгаа.

Энэ үеэр төмөр замд гарсан, учирсан гамшгийн хор хохирлыг арилгасан төмөр замчдыг шагнаж урамшуулжээ.

2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн нутагт байрлах төмөр замын Цомог-Айраг өртөө хоорондын 747 дугаар км-ийн 9, 10 дугаар зуутын заагт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас төмөр замын ул шороо угаагдаж, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан гамшгийн хор уршгийг арилгах, яаралтай сэргээн босгох ажилд 176 хүн  идэвх зүтгэл гарган ажилласан байна. Тэдгээр төмөр замчдыг УБТЗ-ын даргын 2018 оны есдүгээр сарын 12-ны өдрийн Б-ll-229 тоот тушаалаар "Төмөр замчны алдар", "Тэргүүний төмөр замчин", "Онц хөдөлгөөнчин" тэмдэг, "Хүндэт үнэмлэх", мөнгөн шагналаар шагнасныг үзлэг, шалгалтын үеэр гардуулан өгсөн байна.

 Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top