Г.Батбаяр: “Сентерра Гоулд” залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн

2018 оны 10 сарын 17

“Сентерра Гоулд” компани Монгол дахь бизнесээ орхиж гарлаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн стратегийн орд болох “Гацуурт”-ын хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал яригдаж буй. Тэгвэл өнөөдөр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүлэгчид, өмгөөлөгч Г.Батбаяр  нар уг асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

 Г.Батбаяр: Энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг  ТЕГ мэдээгүй байж байна

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй маргаан  2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн шүүх дээр анх  үүссэн.  2017 оны зургадугаар сард тухайн лиценз бүхий талбай дээр ямарваа нэгэн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх гаргасан. Гэтэл “Сентеррагоулд Монголия” компанийн хувьцааг бусдад худалдаалсан тухай баримтууд хэвлэлээр гарч эхэллээ. 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр анхан шатны шүүхээс “Сентеррагоулд Монголия” компанийн эзэмшдэг дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэр гарсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.7-д заасанчлан  Соёлын өв байгаа нь тогтоогдсон байна гэж үзээд хүчингүй болгосон. Гэтэл Давж заалдах шатны шүүх  2018 оны есдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, магадлал  гаргахдаа анхан шатны шүүх, хариуцагч болох АМГТГ, мөн гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” компани, гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газрын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрччихсөн байна. Тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах эрхээр нь хангаж өгөөгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхэд буцаа, дахин хэлэлцүүл гэсэн шийдвэр гарсан.

Тиймээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс 2018 оны аравдугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. Гомдол гаргахдаа Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж байна. Анхан шатны шүүх  зөв шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч ээ гэж гомдол гаргасан.

Хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх үед буюу Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 61.1 д заасан Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай  шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ компанийн хувьцааг бусдад худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д Стратегийн орд газрын 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдан борлуулах тухай заасан байдаг. Тэгвэл “Сентеррагоулд Монголия” компани үнэхээр л төслөө зарж борлуулж байгаа юм бол яагаад 10 хувиа ард түмэнд худалдахгүй байгаа юм бэ.

Орд газрыг эзэмших эрх нь түдгэлзчихсэн байгаа үед яагаад зарж байгаа юм бэ? Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3-ын 3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Тиймээс энэ үндэслэлээр бид гомдол гаргахаар зэхэж байна. Улсын дээд шүүхийн эцсийн шатны шүүх хуралдаан 2018 оны арваннэгдүгээр сарын дундуур болно гэсэн төлөвтэй байгаа.

-Та бүхэн “Сентерра Гоулд” компанитай холбоотой асуудлаар  Арбитрын шүүхэд хандана гэж байна. Ямар үндэслэлүүд гаргаж тавих вэ?

Аливаа маргаан шат дараалалтай явагдана. Эхний ээлжинд дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулна. Үүний дараа тухайн орд газраас олдож байсан палеонтологийн ховор дурсгалт зүйлүүд болон өөр үнэт зүйлсийн талаар хөндлөнгийн байгууллагын үнэлэлт дүгнэлт гаргуулна. Тэгсний дараа тэдгээр  зүйлсээ нэхэмжилж Арбитрт хандана гэсэн зүйлийг ярьж буй.

ТЕГ-т Эрдэс баялгийн нөөцийн хэлтэс гэж байдаг. Татварын ерөнхий хуулийн 8.1-т ашигт малтмалын баялгийг зарж борлуулсны 30 хувийн татварыг авах эрхтэйг хуульчилсан байдаг.  Гэтэл энэ яригдаж буй 35 сая ам.долларын наймааг  ТЕГ мэдээгүй байж байна. 35 сая ам.доллараар зарсан гэж үзэж буй бол тухайн худалдан борлуулсан этгээд 10 сая 500 мянган ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.  Худалдан авсан этгээд,  худалдсан этгээдийн үнийн дүнгээс 30 хувийг суутган авч харьяа дүүргийн татварын албанд суутганаа гэсэн хуулийн зохицуулалтыг дагах ёстой. Гэтэл эдгээр процесс болоогүй байгаа нь худалдан авах ажиллагаа нь  чухам ямар учиртай зүйл болсон юм бэ. Ер нь болсон уу, болоогүй юм уу. Хуульд нийцсэн үү,  үгүй юу гэдэг олон эргэлзээтэй асуудал дагаж байгаа юм.

 “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: Гацууртад төрийн нинжа оруулах гэж байгааг үгүйсгэх аргагүй

“Сентерра гоулд” компанитай холбоотой асуудлаар биднийг  дуугарахгүй байна, яагаад чимээгүй байгаад байна вэ гэсэн хандлага нийгэмд байх шиг байна. Бид тэмцлээ зогсоогоогүй. Бидний тэмцэл үргэлжилж байна.  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн 2016 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш 40 удаа шүүх хурал болсон. Энэ хугацаа, энэ тоо бол Монгол Улс төргүй болсны хамгийн тод жишээ. “Сентерра гоулд”  компани Гацуурт  төслөө хууль бусаар 35 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл гараад байна.  “Сентерра гоулд”-тай холбоотой маргаан Монгол Улсын шүүх дээр явж байхад шүүх засаглалыг, хуулийг, тусгаар тогтносон улс гэдгийг үл хүндэтгэж, дур зоргоороо авирлаж байгаа явдлыг бид чимээгүй харж суугаад байгаа юм биш. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Энэ бол манай хөдөлгөөний нэхэмжлэл биш Монголын нийт ард түмний нэхэмжлэл юм. Бидний тэмцэл “Бороо гоулд” компани Ноён уул руу хууль бус зам тавьсан 2009 оноос эхэлсэн. 2014 оны өвлөөс хурц тэмцэлд орсон. Бид тууштай явна. Амь нас хаана дуусна, тэр хүртэл тууштай явна. Надад албан тушаал эрх мэдэл юу ч хэрэггүй.

“Сентерра Гоулд” төр засгийн олигархиудтай нийлж, хуйвалдаж, төслөө худалдлаа зарлаа гэж худлаа мэдээлэл тарааж, араар нь төрийн нинжа оруулах гэж байгааг үгүйсгэх аргагүй. Гацуурт ордыг  2015 онд стратегийн орд болгоод, долдугаар сард  чуулган дөнгөж завсарлангуут төрийн нинжагаа оруулсан түүх бий шүү дээ.


“Босоо Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн  П.Шинжээравдан: Стратегийн орд наймаалцсан асуудлыг  Д.Сумъяабазараас, Х.Хэрлэнгээс асуух хэрэгтэй

“Сентерра гоулд”  компани Монголоос гарлаа гэж зарлалаа. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын газар нутгийг, баялгийг хоёр компани хоорондоо ингэж  арилжиж болдог юм уу. Шүүхийн шатан дээр түдгэлзүүлэгдчихсэн, маргаан үүсээд явж байгаа орд газрын асуудал шүү дээ.  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Монгол Улсын дээд шүүхэд хандсан байгаа. Гэтэл гадны компаниуд Монгол Улсын газар нутгийг хоорондоо арилжаад сууж болдог юм уу. Эд бараа хувцас юм уу. Тусгаар тогтнол ямар үнээр олдсоныг дээр сууж байгаа МАНАН-гийн нөхдүүд мэдэхгүй байх шиг байна. Бид мэдрүүлж өгнө өө. Биднийг Ноён уулыг Канадуудад өгөхгүй гэж тэмцэж байгаад Хятад, Сингапурчуудад өгчихлөө гэж чичлэж байх шиг байна. Тэгж ярьж буй хүмүүст хэлэхэд та нарын үр хүүхдэд үлдэх газар нутаг, түүх соёл юм шүү. Өнөөдөр та нар хөлсний бичээч хийгээд тав арван цаас олж болно. Үүрдийн жаргал биш юм шүү. Монголын ард түмэн дэндүү хүлцэнгүй байна. Сошиалын мэдээ харж бухимддаг. Нэг лайк дарчихдаг, жаахан эсэргүүцлээ үзүүлж коммент биччихдэг. Үүнийгээ  тэмцэл гэж ойлгоод байгаа. Энэ бол дэмжиж байгаа болохоос тэмцэл биш юм аа. Хоёр компани Монголын стратегийн ордыг наймаалцсан асуудлыг  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас асуух хэрэгтэй. АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс асуух хэрэгтэй.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(103.50.207.150) 2018 оны 10 сарын 19

Босоо хөх монгол, ноён уулаа аварья хөдөлгөөн яг хийж байгаа үйлдэл нь уулын нөгөө талаас нь өөрсдөө л ухаад байгаа шүү дээ. Тэгээд улсад татвар өгөхгүй алт нь ухагдаад л дуусна. Худлаа гарууд улс эх орон гэж ярихаа болимоор юм. Тэнгэр шийтгэх байлгүй дээ.

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 10 сарын 18

ene muucain gadaadiinhan ylaguya maerik kanad hytad zereg ediin zacagiin aluurchidiig Mongolooc hooj gargah heregtei aliin bolgon ardchilal hunii erhiig zorchih um Ezen umaa medej ergene ucaa hashina gej ug baidag baihaa

0  |  0
Уурхайчин(103.212.119.93) 2018 оны 10 сарын 17

Босоо хөх монгол, Ноён уулаа аваръя ч гэх шиг?! Энэ хэдэн шантаажчингууд ер нь хэн юм бэ?!?! Уул уурхайнханыг шантаажлан мөнгө саах санаатай хөгийн гарууд?! Тэр зүс царайгий нь харахаас л сэжгийн байгаа биз дээ?!

0  |  0
kllk(202.131.228.114) 2018 оны 10 сарын 17

Ene chin Temuujintei yavalddag baisan gedeg Har tamhichin Sarangereliin umguulugch ntr geed shaagaad baisan sda bizde. Odoo bas yamar shantaajaa hiigeed yavaad baigan boldo? Bosoogiihon bas iim huntei holbogdoj baihiig bodhod minii boddog baisan bosoo bish boljee

0  |  0
аа(202.131.238.98) 2018 оны 10 сарын 17

Босоо хөх монголоор балбуулж балбуулж ард нь жонкуу хямдхан авсан бол яах уу

0  |  0
zochin(64.119.18.88) 2018 оны 10 сарын 17

DOGOLON TUMURIIN BULSHIIG UHASNAAS DELHIIN HOERDUGAAR DAIN GARSAN STALIN DOGOLON TUMUR HAANII BULSHIIG BUTSAAJ TAVIH TUSHAAL OGSNOOS DAIN DUUSSAN

0  |  0
Top