ӨДРИЙН ЗУРХАЙ: Хумхынхны амьдрал гэрэл гэгээгээр дүүрнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

 

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.10.18. Пүрэв гараг. Билгийн тооллын 9

Намрын адаг хар нохой сар, Гурван хөх мэнгэтэй Харагчин хонь өдөр

  • Наран ургах шингэх: 07.16-17.59

  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

  • Барилдлага: Үл тохирох

  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Эргэн тойрны шуугиан таныг тайван байлгахгүй. Эсвэл хэн нэгэн алдаа гаргана. Гэхдээ ажил хэрэг урьдынхаараа сайхан явагдана.

Үхэр

Дээд удирдлагаасаа магтаал сонсоно. Ажил тань амжилттай байж, даргатайгаа хийсэн яриа хөөрөө бүтэмжтэй байна.

Ихэр

Ямар ч ажилд амжилт олно. Харилцах ажилд бол бүр ч илүү. Энэ цаг үеийг амьдралаа шинэ түвшинд аваачихад ашигла.

Мэлхий

Юу чаддагаа харуулах хэрэгтэй болно. Идэвхтэй, эрч хүчтэй, асуудлыг дор нь шийдвэрлэх чадвартай байгаарай.

Арслан

Толгойд тань янз бүрийн бодол эргэлдэнэ. Хэд хэдэн газар нэгэн зэрэг байх хэрэгтэй болох нь. 10 туулай хөөвөл юу ч үгүй үлдэнэ гэсэн үгтэй зүйрлэн бодож эхлээд нэг л ажлыг барьж аваад дуусгах дарааллаар яв.

Охин

Ганцаараа биш багаараа ажилла. Үүний ачаар та ихэнх асуудлаа шийднэ. Эргэн тойрныхныхоо зөвлөгөөг сонс. Та өнөөдөр боломжгүй зүйлийг ч бүтээж мэднэ.

Жинлүүр

Таны бодол, үйлдэл, мэдрэмжээс бүх зүйл хамаарна. Хүмүүст бүү хатуурх. Тэд тантай хэрхэн харьцаасай гэж хүсдэг вэ? Бусдад яг үүн шигээ ханд.

Хилэнц

Шийдэгдээгүй асуудалтай зууралдаж магадгүй. Эргэн тойрныхоо нөхцөл байдалд уусалгүйгээр өөрийнхөөрөө байгаарай.

Нум

Юу ч болж байсан энгийн бай. Орлогоо тооцоол. Өрсөлдөгч нар олон болж мэднэ.

Матар

Таны оролцоогүй ажлаас ч үр шим хүртэж мэднэ. Санхүүгээ зөв тооцоол. Худалдах, гэрээ хийх, ажилд ороход таатай өдөр. Та хичээвэл орлого олно.

Хумх

Хамт ажилладаг хүмүүс тань зөвлөгөө хүснэ. Эсвэл хүмүүс тантай зүгээр л ярилцахыг хүсэх өдөр. Таны итгэлтэй байдал эргэн тойрондоо эрч хүч өгч, амьдрал гэрэл гэгээгээр дүүрнэ.

Загас

Саруул ухаан тань амжилт авчирна. Шинэ санаа олж, асуудлыг өвөрмөцөөр шийдэж чадна. Санаанд тань багтаж байгаа л бол та чадах учир ямар ч зүйлээс бүү хойш суу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top