“Азерголд”-ын төлөөлөгчидтэй уулзав

2018 оны 10 сарын 18

Азербайжан улсын Эдийн засгийн сайд Ниязи Сафаров энэ сарын 13-18-ны өдрүүдэд  манай улсад айлчилж буй. Айлчлалын бүрэлдэхүүн дэх тус улсын бизнесийн төлөөллүүд Монголын уул уурхайн салбарын байгууллагуудтай уулзаж танилцах хүсэлт тавьсны дагуу Азербайжан улсын Төрийн өмчит “Азерголд" компанийн Дэд ерөнхийлөгч Огтай Маммадов нарын төлөөлөгчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Монгол, Азербайжан улсын уул уурхайн салбарын талаар харилцан мэдээлэл солилцов. 

“Азерголд" компани нь 2015 онд алтны хайгуул олборлолт, үнэт металл боловсруулах чиглэлээр байгуулагдсан аж. “Одоогоор үнэт металлын  6 төсөл дээр ажиллаж байгаа, цаашид  судлагдсан 30 төсөл дээр ажиллахаар бэлтгэж байна” хэмээн төлөөлөгчид  ярив. Мөн  уул уурхайн техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон химийн үйлдвэрлэлд  хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаа тухайгаа онцлов.

“Эрдэнэс Монгол” ХХК түүний охин компаниудын үйл ажиллагаа, Монгол Улсын гадаад худалдааны бодлого, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын гэрээ, эрхзүйн тогтолцооны талаар төлөөөлөгчид сонирхлоо. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, “Эрдэнэс Монгол” компани стратегийн ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлж,  үйл ажиллагааг нь өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж, сүүлийн жилүүдэд нэмүү өртөг бий бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд  анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top