“Цэнуж ББСБ”, “Интер хэлп ББСБ” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

2018 оны 10 сарын 18

Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ өнөөдөр болсон хуралдаанаар  “МИК актив арван долоо” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ.

Мөн “Апекс капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн, “Түвшин оргил” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Гүмүда финанс ББСБ”, “Шүрэнкапитал ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн, итгэлцлийн үйлчилгээний, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Өмгөөллийн авинекс партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Түүнчлэн  “Алтан төгрөг ББСБ”, “Гурван булаг инвест ББСБ”, Мөнгөн гүүр ББСБ”, “Ганхүлэг капитал групп ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Цэнуж ББСБ”, “Интер хэлп ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг СЗХ-оос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top