СЭЛЭНГЭ: Хилийн 0101 дүгээр анги 14 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр барьсан шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа.

Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, дэд хурандаа В.Намхайнямбуу захирагчтай Хилийн 0101 дүгээр ангийн хамт олон “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийн хүрээнд аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцны фондыг нэмэгдүүлэх зорилгоор 14 айлын орон сууцыг ашиглалтад оруулж албан ёсоор нээлтээ хийв. Шинэ орон сууцны туузыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч В.Намхайнямбуу, ХХЕГ-ын ХШҮДАГ-ын дарга хурандаа Д.Чойбаатар нарын албаны хүмүүс хайчиллаа.

“Хилчин хотхон”-ны анхны эзэд энэ өдөр түлхүүрээ гардан авч төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон байраа хүлээн авав. Ийнхүү хилчин шалгагчид ар гэртээ санаа зовохгүй ажил албаа гүйцэтгэж, ая тухтай тохилог орчин нөхцөлд амьдрах боломж нөхцөл бүрдэж байна. Орон сууцны барилгыг 0101 дүгээр ангийн ажилтан, албан хаагчид, цэргүүд 2 сарын хугацаанд барьжээ.

Орон сууцыг барихад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил болон “Халиун Уул”, “Сэлэнгэ Титан”, “Сэлэнгэ АЗЗА” зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ангийн нийт бие бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлэв. Хэдхэн хоногийн өмнө аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэхүү орон сууцтай танилцаж цаашид аймгийн хэмжээнд тэр тусмаа сум орон нутагт барих бололцоог судалсан билээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muugii(66.181.161.127) 2018 оны 10 сарын 27

Mundag zaluu shuu iluu ikh amjiltiig khusen eruue!

0  |  0
ch. batbold(66.181.161.118) 2018 оны 10 сарын 18

mundag shvv manai hamt olon

0  |  0
Даваасамбуу(180.149.95.150) 2018 оны 10 сарын 17

Үнэхээр мундаг байна шүү.

0  |  0
Nasanjargal(112.72.11.121) 2018 оны 10 сарын 17

0101 iim hamt olondoo bolon hurandaadaa ajiliin undur amjilt husie.

0  |  0
zochin(202.126.88.35) 2018 оны 10 сарын 17

unexeer mundag shuu manai xilchid. iluu ix buteen baiguulalt xiigeeree gej xusey. amjilt xusey xiliin 0101r angiin xamt olondoo

0  |  0
munkhsoyol(125.135.134.4) 2018 оны 10 сарын 17

wow

0  |  0
Top