Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо буурчээ

2018 оны 10 сарын 18

Улсын хэмжээнд  энэ оны эхний 9 сард 57.6 мянган эх амаржиж, 58  мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3206-гаар, амьд төрсөн хүүхэд 3221-ээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Есдүгээр сарын байдлаар  6233 эх амаржиж, 6284 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 473-аар, амьд төрсөн хүүхэд 445 -аар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өмнөх оны мөн үед 33 825 байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 31 109 гэсэн статистик гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top