ӨНӨӨДӨР: Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

 Аравдугаар сарын 18 буюу пүрэв гаригт болох үйл явдлын мэдээлэлтэй танилцана уу!

09.00 цагаас

  • Төрийн ордонд Биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн эхэлнэ. Тус зөвлөгөөнийг "Спорт ба хөгжил" сэдвийн хүрээнд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Утас: 8800-8781
  • Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны GIZ байгууллага, Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network) хамтран “Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинар зохион байгуулна. Семинар 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас:  88861126
  • "Премиум паласе" зочид буудлын 3 давхрын Хурлын зааланд төв, орон нутгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйч нарыг оролцуулсан "Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" чиглэлийн сургалтыг НҮБ-ХАС болон ЦЕГ хамтран зохион байгуулна. Утас: 99019995, 99296364

10:00 цагаас

  • "Вакцинаар хамтдаа сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагаа Уран зургийн галерейн 2 давхарт болно. Энэ үеэр ЭМЯ, ХӨСҮТ хамтран Улаанбурхан, улаанууд өвчний дархлал, тогтоцын ийлдс судлалын судалгааны үр дүнг танилцуулна.

11.00 цагаас

  • “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулах арга хэмжээ Нийслэл дэх Төрийн аудитын газарт болно /Соёлын төв өргөө, Г корпус/. Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтэд хийсэн аудитын ажил болон аудитаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулна. Утас: 88059005
  • "Монголын экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний нээлт “Мишээл экспо” төвд болно. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, “Мишээл экспо” төвтэй хамтран зохион байгуулж байна. Утас: 9902-0804, 8001-9000

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top