Хотын дарга талийгаач Д.Батсайханыд очиж, эмгэнэл илэрхийлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь аравдугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.


Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр.  Албан үүргээ гүйцэтгэж явсан  цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид  цаг наргүй зүтгэдэг.  Тиймээс ч  хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэв.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар өчигдөр нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.177.116) 2018 оны 10 сарын 18

Тусламж өгсөн гэдгээ л мэдээлнэ биз дээ. Заавал хөөрхий ар гэрийнх нь хүнийг оруулаад, нэг дугтуйтай юм өгч байгаагаа харуулаад байгаа чинь ямар ёс зүй вэ? Ингэж хүний зовлонгоор популизм хийдгээ болилдоо. хэдэн төгрөг өгснөө бичих хэрэгтэй.

0  |  0
зочин(103.26.193.155) 2018 оны 10 сарын 18

Цагдаагийн ур чадвар чухал. Машины ноймер байна. Бусдад мэдээлэл өгөөд өөр машинаар дагах, хаах боох олон арга байдаг даа. Яагаад машины гишгүүр дээр зогсоод байгаа юм. Бусдад том сургамж шүү. Нэгийг барих гэж ингэж эрсдэл хүлээдэг харамсалтай. Хүн алах гээд хутга буутай дайрсан бол өөр. Арга олон баймаар санагдана. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
yrnaa(202.9.42.205) 2018 оны 10 сарын 18

oron bair ogoh heregteishtei demjij bna

0  |  0
БЦ(66.181.191.253) 2018 оны 10 сарын 18

Лрон байр өгөх хэрэгтэй. Хүүхэд өнчрөнө гэдэг хэцүү шүү.

0  |  0
Ме(59.153.115.218) 2018 оны 10 сарын 18

Хөөрхий дөө нөгөө муу хэдэн цагдаа нарын ихэнхийнх нь амьдрал л нэг иймэрхүү бга даа, зайлуул. Энэ гэр бүлд орон сууц заавал өгөөрэй.

0  |  0
TSA (172.56.42.16) 2018 оны 10 сарын 18

Oron suuts ug. Hulgaich sanjiin huuhdiin hachuud hun bjee.

0  |  0
Ovoo shd(139.5.219.38) 2018 оны 10 сарын 18

Darga ovoo ovoo

0  |  0
Зочин(64.119.20.206) 2018 оны 10 сарын 17

Заавал зургаа даруулж хүний зовлонгоор өөрийгөө рекламдах хэрэг бсан юмуу? Чимээгүй очоод өгсөн бол сэтгэл гэхсэн.

0  |  0
Өүь(59.153.112.115) 2018 оны 10 сарын 17

Овоошдэ. Заримдаа ингээд хайр хүргээд байдын. Энэ дарга

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 17

Орон сууцаар хангаж үлдсэн балчир үрсэд нь амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж өг

0  |  0
Зориг(66.181.179.109) 2018 оны 10 сарын 17

Даргаа байр өгөөрэй үр хүүхэдүүдийг нь тусалж дэмжээрэй

0  |  0
Top