С.Шойгун айлчлалын бүрэлдэхүүнд таван генерал багтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу  өнөөдөр /2018.10.18/ өглөө 08.15 цагт тусгай үүргийн онгоцоор "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд  газардсан байна.  

Армийн генерал С.Шойгу болон төлөөлөгчдийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал  Д.Даваа нар угтаж авлаа. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзана.

С.Шойгун ажлын  айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй гурван генерал, албаны 14 төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын  12 төлөөлөгч багтсан гэх мэдээлэл байгаа юм. Оросын талын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч, хурандаа генерал ФОМИН Александр Васильевич, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга, хошууч генерал КШИМОВСКИЙ Александр Александрович, ОХУ-ын БХЯ-ны Олон нийтийн харилцаа, мэдээллийн департаментын удирдагч, хошууч генерал КОНАШЕНКОВ Игорь Евгеньевич нарын таван генерал оржээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тува (103.212.118.19) 2018 оны 10 сарын 18

Сайхан айлчлаад амраад яваарай Тоба хуу.

0  |  0
Top