“Олон хэлт боловсрол” сэдэвт сургалт зохион байгуулав

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ), Боловсролын Хүрээлэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн эрхийн дээд комисс хамтран “ОЛОН ХЭЛТ БОЛОВСРОЛ” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгууллаа.

Сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэсний цөөнхийн эрхийн дээд комиссын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн шинжээч Атанасиа Стоянова, Шавкет Умаров, Боловсролын хүрээлэн  ҮЦГМХБСС-ын эрхлэгч У.Туяа нар удирдсан юм. “Хос хэл болон олон хэлт боловсролын хэв шинж, төлөвлөлт”, “Хос хэлний боловсролын домог ба бодит байдал. Эх хэл дээр суурилсан олон хэлт боловсрол”, “Агуулга ба хэлний интеграцчилсан сургалт, түүний ашиг тус”, “Агуулга ба хэлний интеграцчилсан сургалт  дахь хамтын ажиллагаа”, “Багш нарын олон хэлний хөтөлбөрийн стандарт”, “Олон хэлт сургалтыг хэрэгжүүлж буй бусад орны туршлага” зэрэг сэдвийг сургалтын хүрээнд хөндлөө. Сургалтын үйл явцтай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа биечлэн танилцах үеэрээ дэлхий нийтээр даяаршиж буй орчин үед олон хэлний боловсролын асуудал, ялангуяа эх хэл дээр суурилсан хос хэлний боловсрол, стандарт, онцлог талууд зэргийг хөндсөн энэхүү сургалт нь цаг үеэ олсон чухал ажил болсныг онцоллоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top