“Майкл” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

  АНУ-д дэгдсэн “Майкл” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 33 болж нэмэгджээ. Энэ талаар “USA Today” сонин орон нутгийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн түгээсэн байна. Флорида мужид хамгийн их хохирол учирчээ. Тус мужид 23 хүний амь эрсэдсэн бол Виржиниа мужид зургаа, Хойд Каролинад гурав, Жоржиа мужид нэг хүн амиа алдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Вашингтоны зүгээс байгалийн гамшигт нэрвэгдсэн бүх газарт хүрч ажиллаж байгаа. Хохирол учирсан мужуудад албаныхан шуурхай ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Фото x-rss.com

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page