АЙЛЧЛАЛ: Монгол, Вьетнам хоорондын ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Бүгд найрамдах социалист Вьетнам улс /БНСВУ/-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид тус улсад аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд айлчиллаа. Айлчлалын хүрээнд сайд Ц.Нямдорж Вьетнам улсын Тэргүүн шадар сайд Чыонг Хоа Биньд бараалхав. Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-тай албан ёсны хэлэлцээ хийж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-д гарын үсэг зурав.

Төлөөлөгчид Вьетнам улсын Мансууруулах бодистой тэмцэх газар, Хорих ангиудын удирдах газар, Аюулгүй байдлын академид тус тус зочилж, удирдлага нартай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын үеэр ХЗДХЯ, НАБЯ-ны холбогдох газрын дарга нар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээ хийж, төслийг үзэглэв.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top