Г.Золжаргал, Э.Бадар-Ууган, Н.Онон нар “Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн ЭРХ АШГИЙГ төлөөлнө

2018 оны 10 сарын 18

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал  маргааш буюу 19-ний өдөр болох товтой байгаа. Энэ сарын 8-ны өдөр болсон хуралдаанаар хэлэлцэх асуудлаа бүрэн дүүрэн хэлэлцэлгүй тарцгаасан.

Иргэн бүрт 1072 хувьцаа хамаатай сэдэв учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байдаг. Тус компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл /ОНЗ/ байгуулах болсноо зарлаж,  нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн ба улмаар журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатны олон нийтийн санал асуулга явуулсан. Тэгвэл санал асуулга 14 хоног үргэлжилж, энэ сарын 15-ны өдрийн 12.00 цагт дууссан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч,  нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагджээ.

14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437.560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг компанийн зүгээс танилцууллаа. Хэн хэн санал асуулгыг тэргүүлж, “ЭТТ”-д иргэдийн ЭРХ АШГИЙГ төлөөлөх болсныг харцгаая.

Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлийн гишүүнээр жүжигчин Н.Онон,  Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Г.Ундрал нар сонгогдсон байна.


 

Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд сэтгүүлч Г.Золжаргал, Техникийн ухааны доктор Ч.Лодойравсал болон Н.Соронзонболд нар сонгогджээ.


Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд сэтгүүлч Р.Сэргэлэн, М.Батбилэг, Д.Билгүүн нар санал асуулгаар сонгогджээ.


 

Тодотгоход, Олон нийтийн зөвлөлд сонгогдсон гишүүд орон тооны бус байж чиг, үүргийг тодорхой болгосны дараа хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах аж. Компанийн захирал Б.Ганхуяг  Олон нийтийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасныхаа дараа хэлэхдээ “ОНЗ-д Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа санхүүгийн зах зээлийг мэддэг, авлигын эсрэг ажиллах мэргэшсэн, шударга хүмүүс нэр дэвшиж оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бүхэн нь Компанийн засаглалыг сайжруулж,  үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг дэлхийн стандартад хүргэх үүднээс хийж буй, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын заавал хийх ёстой үүрэг бүхий ажлууд юм.  ОНЗ байгуулж байгаа нь Монголд анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуй нэгж  дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулаад байна” хэмээн тодотгон өгүүлж байсан. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс ОНЗ-д иргэдийн эрх ашгийг төлөөлөн ажиллахаар боллоо.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.241.86) 2018 оны 10 сарын 22

БАТБИЛЭГ, ЗОЛЖАРГАЛ НАРТ ИТГЭЖ БАЙНА. БАС Л ҮНЭН ҮГ ХЭЛНЭ ДЭЭ АРД ТҮМНЭЭ ТӨЛӨӨЛЖ ЧАДНА

0  |  0
Зочин(66.181.161.18) 2018 оны 10 сарын 22

Лодойравсал,Золжаргал,Бадар Ууган гурав иргэдийг төлөөлж юм хэлэх чадвартай,харин хошин шогч илүүц

0  |  0
Шар шувуу(73.247.211.98) 2018 оны 10 сарын 21

Хошин шог гараа юу

0  |  0
DadPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 21

www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах *Төсөл бичих зөвлөгөө, зөвлөмж авах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Байгууллагаа олон нийтэд танилцуулах *Бүх төрлийн чанартай төслүүдийг санхүүжилт болон зориулалтын хувьд өргөн сонголттойгоор худалдаж авах/2018 онд бичигдсэн/ ҮНЭГҮЙ-Төслийн мэдээллүүд хүлээн авах, зар оруулах, ном унших, компаниа сурталчлах, гаднын хөрөнгө оруулагч олоорой. ТАНД ЯГ ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
MomPb.com(203.169.48.34) 2018 оны 10 сарын 21

www.MomPb.com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Генетикийн тестүүд бөглөх, цахим мэргэ *Судалгааны ажил, бие даалтууд зарах, худалдаж авах /2018 онд хийгдсэн/ *Гаднын жуулчин, гаднын хүмүүст үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүнийг зарах *Үл хөдлөх хөрөнгөө гаднын хүмүүст түрээслүүлэх *Аялал жуулчлалын компаниа сурталчлах ҮНЭГҮЙ-Генетикийн тест бөглөх, зар оруулах, ном унших, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, компаниа сурталчлаарай. ТАНД ЯГ ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА

0  |  0
Ккк(202.9.43.210) 2018 оны 10 сарын 21

Бадар ууган жоохон онцгүй хүн чанаргүй хүн бнлэ гайгүйн бодсон чинь. Энэ увсын гаралтай нөхөд яахаараа хүн чанараа гээгээд нэр төр мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдгиын болоо тэр нь хүмүүст нэг их дайчин мэт харагддаг. Ээж нь увсын хүншдэ. Би ховдынх ккк

0  |  0
Зочин(103.57.94.85) 2018 оны 10 сарын 21

Эсгий хийх газар нохой хэрэггүй

0  |  0
Ml(202.9.40.112) 2018 оны 10 сарын 20

Za bolio ard tvmenii tuluu a ch gej dyygardaggvi garyydar yana xydalaa shvv

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2018 оны 10 сарын 20

Angli heltei ediin zasgiin bolowsroltoiolon ulsiin zax zeel huuli medde hun bj gemeene gadniihani omno oorsdiin erx ashgiig hamgaalj dyygarcn cnadna Ter Zoljargal metiin owoo cnalcnaa hun bol hereggyi dee medleg cnadwar dutna

0  |  0
Зочин(59.153.115.232) 2018 оны 10 сарын 20

Ямар аймаар драма вэ араас нь мeлодрама цуврах нь дээ

0  |  0
С(66.181.161.108) 2018 оны 10 сарын 19

Хошин шогийн бригад болж дээ

0  |  0
zochin(182.160.35.225) 2018 оны 10 сарын 19

1072 khuv”tsaag burtguulj ashig avna ene ter bol tarkhi ugaalt gedeg n” oilgomjtoi bolloo.

0  |  0
иргэн(202.179.27.228) 2018 оны 10 сарын 19

Толгой муутай Хүнээр тоо бодуулж Толгой доо суурьгүй Улсуудаар чинь яаж Иргэдийн Эрх ашгийг хамгаалуулах гээ вэ үгүй дээ Санхүүгийн жаахан ч гэсэн мэдлэгтэй Улс амьтан олдохгүй байна гэж үү Наад Нөхдүүд чинь Үржүүлж хуваах Нэмэх хасахаа л нэг гадарлах байх Санхүүгийн Тайлан тооцоо энэ тэр дээр бол Ононгоос эхлүүлээд Таг шүү дээ яаж энэ Улс Хөгжинөө мэдэхгүй

0  |  0
зочин(202.70.34.98) 2018 оны 10 сарын 19

Одоо бүр интернетийн санал асуулгын шийдвэр гээд л хүчинддэг болох нь ээ.

0  |  0
1(150.129.141.37) 2018 оны 10 сарын 19

Монголчууд тэнэг сонголт хийхээ хэзээ болих юм болдоо

0  |  0
Зочин(66.181.177.176) 2018 оны 10 сарын 18

Бадарбаригч охон 2 инээдтэй юм хэн гээч тэнэгүүд нь энэ 2 г сонгодог байна аа чаддаг юм аа л хийлдээ ийм юмнуудыг сонгоод байвал монгол яаж хөгжих юм

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

urlag bol niigmiin toli

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2018 оны 10 сарын 18

Olon ulsiin ediin zasagcn gadniihnii omno medlegtei duugarcn cnadaj bj erh ashgaa hamgaalj cnadna shuu dee ene dotor tiim hun bna uu

0  |  0
Album(64.119.26.135) 2018 оны 10 сарын 18

Тархи угааж, талцуулах өөрөөр хэлбэл Монголыг монголоор нь бариулах технологи гэж... ЭТ ХК үнэхээр зөв ажилладаг бол ингэж олны танил хүмүүсийг урдаа барихгүй л байлаа.

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

tsahim pasport yagaad une tsenegui bolno ve

0  |  0
Top