Прокурорын байгууллагаас гишүүдэд мэдээлэл өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс МАН-ын 60 тэрбум болон С.Зориг агсны хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсох хүсэлтэй байгаагаа уламжилсан билээ. Тэгвэл ирэх долоо хоногт болох УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын Ерөнхий прокурор мэдээлэл хийхээр болжээ. Энэ тухай дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр "Ирэх долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар прокурорын мэдээллийг сонсоно" гэв.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top