ЧУУЛГАН: Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн засварт 158 тэрбум төгрөг тусгажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шинэ төсвийн реформ хийх ажлын хүрээнд орон нутагт эрх мэдлийг шилжүүлж байна. Ялангуяа эмнэлэг, сургууль, соёлын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвартай холбоотой хөрөнгийг орон нутагт шилжүүлж байна. Хэдий хэр хэмжээний мөнгийг шилжүүлж байгаа юм бэ" гэх асуулт тавилаа. Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ирэх оны улсын төсөв нь урсгал зардалтай холбоотой асуудлыг орон нутагт шилжүүлж өгснөөрөө онцлогтой. Нийт орон нутагт 158 тэрбум төгрөгийг шилжүүлж өгсөн" гэх тайлбарыг өглөө. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top