Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Австрали улсад 58 нэн ховор төрөл болох цэнхэр оцон шувуу үхсэн тохиолдлыг нохой дайралттай холбоотой хэмээн тус улсын байгаль хамгаалах албаныхан үзэж байна.

Тасманиа мужийн далайн эрэг дээр дэлхийд хамгийн жижигт тооцогддог цэнхэр оцон шувуудын сэгийг энд тэнд тарааж хаясан байхыг олсон байна. Нохой тэжээдэг хүмүүст хариуцлагатай хандахыг Тасманийн байгаль орчны газар анхааруулж байна.

Хэдэн сарын өмнө олон арван шувуу мөн л нохойн дайралтад өртөж үхсэн явдал гарч байжээ.

Гучин см биетэй бяцхан цэнхэр оцон шувуу 24 жил насалдаг бөгөөд зөвхөн Австралийн өмнөд хэсэг, Шинэ Зеландад байдаг бөгөөд хотжилт, гэрийн тэжээвэр амьтан зэргээс болж тоо толгойн цөөрөөд байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

chonoos uuseltei hun sarmagchnaas uuseegui bol nohoi yagaad

0  |  0
Top