С.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнана

Манай Улсад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу айлчилж байна.

Түүнийг  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, яриа хэлцэл хийсэн.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт С.Шойгу бараалхах юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Ерөнхийлөгч гадаадад томилолттой яваа учраас Улсын Их Хурлын дарга М.Энхболд төлөөлөн С.Шойгуд гардуулах ажээ. 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page