“Маша и медведи” хамтлагийн дуучныг хөршүүд нь зоджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Оросын “Маша и медведи” хамтлагийн дуучин Мария Макарова цагдаад ханджээ. 41 настай дуучин бүсгүй хөршөө хамгаалж үг хэлээд зодуулсан талаараа ярьсан байна. Мария Макарова түүний хөрш хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Александр Кулыгинийг өмөөрч хүүхдүүдтэй нь маргасан аж. Александраас байрыг нь булаасан хүүхдүүдтэй нь хөршүүд нь тэмцсэн байна. Дуучин бүсгүй тэдэнтэй ярилцах гэж ороод зэрлэгээр зодуулсан талаараа “НТВ” телевизэд ярьжээ. Цагдаа нар уг хэргийг шалгаж байгаа аж.

“Маша и медведи” рок хамтлаг нь 1990-ээд онд алдаршсан, “Любочка”, “Рейкьявик” зэрэг дуунууд нь хит хэвээрээ байгаа билээ. Хамтлаг 2000 онд тарсан ч дөрвөн жилийн дараа эргэн нэгдсэн юм. Дуучин Мария Макарова Москвад гурван хүүхэдтэйгээ амьдардаг аж.

На России избили солистку популярной группы: Стали известны подробности (ОБНОВЛЕНО)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top