Цэргээс халагдсан залуусыг ажлын байранд зуучиллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

2018 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг хүлээн авлаа. Халагдсан дайчдыг хүлээж авах ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Шилэн хийц” ХХК, “Эко констракшин” ХХК, “Магнай трейд” ХХК, “Буян” ХХК, “Жигүүр гранд” ХХК-ний хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцуулан 75 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 төрлийн 1200 гаруй сул чөлөөтэй ажлын байр байгаа талаар мэдээлэл өгч, 130 гаруй иргэнийг сул чөлөөтэй ажлын байрандаа бүртгэн ярилцлага хийж, ажлын байранд урилаа.

Эх сурвалж: СХД

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top