Алсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ

Хадан дээр тухлан, алсыг анхааралтай гэгч ширтэх шантгар хамартай хоёр мич гэрэл зургийн хальсанд буужээ. Тэд хаашаа харж, юу бодно вэ?

Асуултын хариу: Тэд сүргийнхээ гишүүдийн хооронд болж буй зодооныг харж байгаа гэнэ.

"Амар амгалан ба бужигнаан" гэх энэхүү гэрэл зураг 2018 оны амьтдыг буулгасан шилдэг гэрэл зургаар тодорч, Лондонгийн Үндэсний түүхийн музейн шагналыг хүртлээ.

Гэрэл зургийг Марсель ван Оостен Хятадын Циньлин ууланд хальснаа буулгажээ. Голландын гэрэл зурагчин шантгар хамартай эрэгчин сармагчны нурууны гоёмсог үс, цэнхэр өнгөтэй нүүрийг гэрэл зурагт буулгах гэж олон хоногийн турш сармагчны сүргийг дагасан байна. Уйгагүй хөдөлмөрийг нь үнэлсэн мэт эрэгчин сармагчин биеэр бага эмэгчин сармагчны хамт түүний гэрэл зургийг шилдэг бүтээл болгожээ.

“Ийм амьтан байдгийг ч мэдэхгүй хүмүүс бий. Энэ дэлхий дээр эдгээр сармагчин шиг олон амьтан мөхлийн ирмэгт байгааг ухамсарлах нь чухал юм” гэж гэрэл зурагчин Марсел хэлжээ.

"Амьтдын шилдэг гэрэл зургийн уралдаанд ихэвчлэн гайхшрал эсвэл айдас төрүүлсэн гэрэл зураг шалгардаг. Гэхдээ энэ гэрэл зураг хүний сэтгэлийг татсан гайхамшигтай увидастай зураг болжээ" гэж шүүгч Роз Кидман Кокс ярьжээ.

Шантгар хамартай эдгээр сармагчин ихэвчлэн модон дээр амьдардаг бөгөөд Марсель цагийг нь олж, газар дээр буусан үед нь зургийг амжиж даржээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page