Германд сурдаг монгол оюутан цахим халдлага хийж, 8.7 сая төгрөг залилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд  ХБНГУ-д суралцдаг монгол оюутан цахимаар монгол иргэний банкны дансанд халдаж, 8.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Уг хэргийг хамтран үйлдсэн сэжигтнээр Дархан-Уул аймагт амьдардаг хоёр иргэнийг саатуулсан байна.

Хэргийн хохирогч “Миний фэйсбүүк хаягаар уул уурхайн лиценз зарна гэх мэт зар түгээсэн байсан. Мөн данснаас 8.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Харьяалагдах банкинд хандахад цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөсөн” гэжээ.  

Сүүлийн үед цахимаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгаа учраас сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page