С.Шойгу Улаанбаатараас Бээжинг зорино

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

 ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр (2018.10.18) Монгол Улсад айлчилж байна.

Тэрбээр айлчлалын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийлээ. 

Мөн  Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурав. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсанаар С.Шойгун Монголд хийсэн айлчлал өндөрлөнө.

ОХУ-ын  Батлан хамгаалахын сайд, армийн генерал  С.Шойгу өнөөдөр орой Улаанбаатараас БНХАУ-ын нийслэлийн Бээжин хотыг зорих ажээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top