Н.Энхболд, С.Шойгу нар хамтын ажиллагаа хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу өнөөдөр /2018.10.18/  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, “Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурав. 

Уг хөтөлбөрт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.  Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцлоо.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.3) 2018 оны 10 сарын 18

Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Top