86 удаа БУУДУУЛЖ амиа алдсан Тайки зааны ЭМГЭНЭЛТ түүх

Заан хамгаалах олон улсын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 20-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Тархаж түгсэн улс орныхоо ард түмний соёлын нэг хэсэг болсон хуурай газрын хамгийн том амьтанд нэгэн эмгэнэлт явдал тохиолджээ. Энэ түүхийг эргэн саная.

1994 оны наймдугаар сарын 20-нд Хавайн циркэд 12 жил зовж, тарчилсан Тайки нэртэй заан “Neal Blaisdell” төвийн тоглолтын үеэр өөрийн сургагч Аллен Кэмпбэлийг хөнөөж, хувцас хэрэглэлийг нь хариуцдаг байсан Даллас Бэкуйтыг мөн шархдуулжээ. Энэ явдлын дараа сургагчид Тайки зааныг 12 жил сургахдаа маш их зодож, тарчлаадаг байсан тухай мужийн иргэд ярьсан байдаг.

Айж цочирдсон Тайки Какао төвийн гудамжаар 30 минутын турш давхижээ. Зааныг тайвшруулах ямар ч боломжгүй байсан тул мужийн цагдаа нар эцэст нь гал нээж, 86 удаа буудаж, амийг нь хороосон байна.


Тайкигийн энэ үхэл амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг, циркийн урлагийнхны хувьд харамсалтай тохиол болсон юм.

Хонолулу хотын өмгөөлөгч Уилльям Фентон Шинк түүний амьдардаг байсан циркийн эзэн Жон Кюной, “Хауторн” корпорацийн эсрэг гомдол гарган, шүүхэд өгч, мөнгөн тэтгэлэг гаргуулж чаджээ.

Амьтны хамгаалалд зориулсан “The William Fenton Sink Award for Defense of Animals” арга хэмжээ өмгөөлөгчийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Заан хамгийн багадаа 50 насалдаг бөгөөд Тайки буудуулах үедээ дөнгөж 20 настай байжээ. Тэгэхээр Тайки наймхан настай тугал байхаасаа эхлээд циркийн хатуу, харгис сурган хүмүүжүүлэгчийн гарт тарчилдаг байсан гэсэн үг юм.


Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Bagsh [ 172.58.40.129 ]      |     2018 оны 10-р сарын 21 -нд, 11:07 минутанд

Amitan surgagch geech malaa

ZOOOO [ 14.0.174.39 ]      |     2018 оны 10-р сарын 19 -нд, 01:27 минутанд

HUN BOL DELHII DEERH HAMGIIN AYULTAI HUGIIN AMITAN.

zochin [ 150.129.141.119 ]      |     2018 оны 10-р сарын 18 -нд, 07:04 минутанд

EKOLOGIIN TENTSVERIIG

Go to top of page