Хабиб карьерынхаа СҮҮЛИЙН ТУЛААНЫГ Конортой хийхээс ТАТГАЛЗЛАА

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Энэ сарын 06-нд болсон Хабиб, Конор нарын тулаан дэлхий нийтийн хамгийн онцлох мэдээ байв. Таван үе үргэлжлэх байсан тулааны дөрөвдүгээр үеийн дунд хэсэгт ОХУ-ын мэргэжлийн тулаанч, ганц ялагдалгүй яваа Хабиб Нурмагомедов “UFC”-гийн холимог тулааны аварга Конор МакГрегорыг “боох” мэхээр ялсан.


Энэ тулааны дараах үйл явдлын тухай яриа намжиж амжаагүй байхад тэднийг дахин тулалдана хэмээн UFC мэдээлсэн. Гэхдээ Хабиб Конортой дахин тулаан хийхээс татгалзсан байна. UFC-гийн зүгээс 11 сая фунт стерлинг буюу 15 сая ам.долларыг Хабибд санал болгож, Конортой дахин тулалдуулахыг хүссэн боловч тэр татгалзлаа.

Хабибын нагац ах ОХУ-ын Sport Express-т ярилцлага өгөхдөө “Конортой дахин тулаан хийх сонирхол Хабибт байхгүй. Ямар ч мөнгө санал болгосон Түүнтэй тулалдах сонирхол алга. Конор аваргын төлөө дахин тулалдах эрхтэй гэдгээ нотолсны дараа л элдэв зүйл ярих хэрэгтэй. Одоогоор Хабибын анхаарлыг татаж байгаа ганц өрсөлдөгч бол Тони Фергусон” гэжээ.


Жил гаруйн хугацаанд их спортоо орхисон байсан Конор МакГрегор Хабибтай тулалдахаасаа өмнө дэвжээнд огтхон ч гараагүй, хэдэн сарын хугацаанд бүрэн бэлтгэлтэй байж, формондоо орчихвол тулаан өөрөөр эргэнэ гэж судлаачид үзэж байсан. Гэхдээ холимог тулааны шинэхэн аварга карьерын сүүлийн тулаанаа жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй Тони Фергусонтой хийхээр шийджээ. Түүнд мөнгөнөөс илүү нэр төр эрхэм байж болох юм хэмээн олон улсын хэвлэлүүд онцолсон байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irish (139.5.219.54) 2018 оны 10 сарын 19

Irish гэж жижиг гар тэрмуу салбадай ирланд ялна гэж яаж сэтгэж байнаа? Тоглолтын туршид хэд хэдэн нокаут авч сүүлдээ боолгоод үхэхийн даваан дээр гараа сарвалзуулж амь гарсан хэхэх тэгээд ч ялагдсан хүнтэй дахиж тоглох гэж юу байсын !!!

0  |  0
Зочин(139.5.219.54) 2018 оны 10 сарын 19

Конор гэдэг бүжигчинтэй тулалдах хэрэггүй ээ! Тэр салбадай ямар ч шоу дэглэж мэднэ !

0  |  0
zochin(139.5.216.39) 2018 оны 10 сарын 19

konor gej hen yum be alai salbadai

0  |  0
irish(150.129.140.153) 2018 оны 10 сарын 18

яс тулвал Конор зодно оо хабиб лалар юу ч хэн ч биш

0  |  0
БАТ(66.181.161.61) 2018 оны 10 сарын 18

Унасан бѳхтэй дахиж барилдаад яахав дээ !!! Конор ямар ч бэлтгэлгүй бусдын нэр хүндийг ашиглаж ахиухан мѳнгѳ олох аргатай болж дээ муу аргаар !!! Харин Хабиб бол аль шоудаж олны анхаарал татсантай нь биш хамгийн чанартай номер нэгтэй нь үзье гэж байгаа нь мѳнгѳнѳѳс ннэр тѳр эрхэм гэдгийг харуулаж байгааг дэлхийн хэвлэлүүд онцлож байгаа нь үнэний ортой !!!

0  |  0
Top