Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу айлчлалынхаа хүрээнд  БХЯ-нд байрлах Хар сүлдний өргөөнд зочилсон юм.  

Бүх цэргийн их хар сүлд, сүлдний өргөөний талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, төрийн хонжин хошууч генерал Р.Сүхбат танилцуулга хийлээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд тусгайлан барьсан гэрийг танилцуулсан юм. Манай улсад үзүүлж буй цэргийн техник, хэрэгслийг хүлээн авах арга хэмжээнд оролцсоны дараа С.Шойгу  тэргүүтэй төлөөлөгчид  ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top