“The Mongolian Connection” киноны 10 ШИНЭ ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

The Mongolian Connection” уран сайхны кино үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй. Тус киноны уран бүтээлчээр жүжигчин Б.Амарсайхан ажиллаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг улам татжээ. Б.Амарсайханы хувьд "Итгэл", "Бодлын хулгайч", "Боолын гэрээ", "Үргээлэг" зэрэг бүтээлээрээ Монголын кино ертөнцөд өөрийн авьяас, чадварыг нэгэнт баталсан жүжигжин. Тэрбээр холливудад данстай, олон улсын жүжигчин болох Монголын цөөхөн хэдэн уран бүтээлчийн нэг билээ.

Та бүхэн “The Mongolian Connection” киног үзэхээсээ өмнө тус бүтээлийн тухай сонирхолтой 10 баримтад анхаарлаа хандуулна уу!
 

 

 1   Гол дүрүүдэд Монгол, Казахстан, АНУ зэрэг гурван өөр улсын жүжигчид тоглосон.

 2   Киноны Монгол талын продюсингийн ажлыг "Nomadia Pictures" болон "Orange entertaiment" хамтран хариуцсан.

 3   Кино нэг жил зургаан сарын хугацаанд бүтсэн ба өнгөрөгч дөрөвдүгээр сараас зураг авалтаа эхэлсэн.

  Найруулагч, зураглаач, эвлүүлэгч, дууны найруулагчаар америк уран бүтээлчид ажилласан.

Кино нээлтээ хийснээр олон улсын фестивалиудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд дистрибютерлэгдэх төлөвлөгөөтэй.

 6  Тулааны хэсгийн найруулагчаар Loyd Bateman ажилласан. Түүний онцлох бүтээлээс дурьдвал  I Robot, Twilight Saga: Eclipse, Rise of the Planet of the Apes, Avengers Infinity War зэрэг Холливудын 200 гаруй киног нэрлэж болно.

 7   Киноны постерыг фото зургаар бус зураачаар тусгайлан зуруулж бүтээсэн.

 8   Продюсер, жүжигчин Б.Амарсайханы кино урлагт хөл тавьсны 20 жилтэй давхцаж байгаа.

 9   "The Mongolian Connection" уран сайхны кино нь арваннэгдүгээр сарын сүүлээр Казахстанд нээлтээ хийнэ.

10   Кинонд америк, канад, герман, турк, англи гэхчлэн нийт есөн орны уран бүтээлч хамтарч ажилласан.

Бэлтгэсэн Н.ДАВААСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top