Дакота Жонсон: “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноноос болж найз залуу маань намайг хаясан

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Дэлхий даяар алдартай болсон “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсоны “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг "Zindaa-Time Out" буландаа орчуулан хүргэж байна. Энэхүү кино түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн, гэр бүл, хайртай залуу нь яаж хүлээж авсан болон эротик кино өөрийнх нь амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар жүжигчин Дакота Жонсон ийнхүү ярьжээ.

Дакота одоо фэнүүдтэйгээ хэд хэдэн селфи хийж, сэтгүүлч нарын асуултад хариулахгүйгээр гудамжаар тайван явж чадахаа больсон. Өмнө нь тэрбээр эгэл жирийн бүсгүй байв. Дакота жүжигчин Мелани Гриффит, Дон Жонсон нарын охин. Антонио Бандерасын ч охин /Дакотагийн ээж Мелани Гриффит түүнийг дөрвөн настай байхад нь Антонио Бандерасын эхнэр болсон/ юм. Бас алдарт Типпи Хедрений ач охин ч гэлээ урьд нь тайван амгалан амьдардаг байжээ. Бүсгүй кинонд тоглодог байсан ч “Грейгийн амьдралын 50 сүүдэр”-т тоглосных нь дараагийнх шиг “галзуу” их алдар нэр байгаагүй билээ.

-Дакота, сайнуу! Эхлээд чиний гол киноны талаар хэсэг ярилцъя...

-Мэдээж тэгэлгүй яахав. Намайг хэд ташуурдсан бол гэж хүн бүр санаа зовж байгаа байх /инээв/.

-“Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны хамтрагчид болох Жэйми Дорнан та хоёрыг бие биенээ үзэж чаддаггүй гэж нэг хэвлэлд бичсэн байсан. Гэхдээ зарим мэдээлэлд та хоёрыг холбоотой гэж бичдэг. Аль нь үнэн юм бэ?

-Бид үнэхээр заримдаа бие биенээ үзэн яддаг. Харин дэлгэцэнд бол бие биедээ хайртай. Тиймээс энэ мэдээллүүдэд ямар ч алдаа алга. Бид яг яах ёстой байсан гэж? Эротик хэсгүүдэд бид нэгнээ ойлгож, итгэж байж тоглодог. Жэйми өөрийгөө үргэлж сайнаар авч явдаг. Би заримдаа боддог юм.Тэр жинхэнээсээ аймаар, гаж донтой хүн байсан бол яана аа гэж. Би зураг авалтаас өмнө Жэйми жинхэнээсээ муу эр байх вий гэдгээс айж байсан. Гэхдээ нүцгэн хэсгийн зураг авалтын дараа тэр хамгийн түрүүнд надад нөмрөх юм өгсөн. Тэр их хөөрхөн. Ерөнхийдөө бид хоёр их дотно нөхөрлөсөн. Би Жэймигийн нэгэн ярилцлагаас намайг дүүгээ гэж хүлээж авдаг гэж хэлснийг нь уншиж байсан. Тэр эхнэртэй шүү дээ. Гэр бүлд нь бүх зүйл сайхан байдаг.

Из-за съемок в провокационной трилогии Дакоту бросил любимый

-Энэ киноны зураг авалтаас болоод найз залуу тань таныг хаясан гэсэн?

-Тийм ээ. Яг тэгсэн. Энэ кино миний хувь тавиланг өөрчилсөн ч бас зовлон авчирсан. “Грейгийн амьдралын 50 сүүдэр”-ийн ачаар намайг дэлхий даяар мэддэг болсон. Харамсалтай нь миний найз залуу байсан хөгжимчин Мэтью Хитт энэ киноны зураг авалтуудыг тэсээгүй, тэр зүгээр л яваад өгсөн. Тэр надад миний амьдрал дэндүү галзуу болж байгааг хэлсэн. Харин өөрөө энэ галзуу ертөнцийн нэг хэсэг болохыг хүсээгүй. Дараа нь би хагас жил хэнтэй ч уулзаагүй. Эрчүүд надаас эмээдэг болсныг мэдэрч байсан.

-Харин таны шинэ найз залуу Крис Мартин үүнийг яаж хүлээж авсан бэ?

-Бид хамтдаа сайхан байна. Эхлээд харилцаагаа нуудаг байсан. Одоо нуухааргүй шийдсэн. Крис над руу шинэ дуугаа явуулж, ямар болсныг нь асуудаг. Найзууд нь ч надад сайн болсон. Би түүнийг аавтайгаа танилцуулсан. Ингэхэд Крис аавд минь их таалагдсан шүү. Түүний хэлснээр бидэнд ирээдүй байгаа гэсэн. “Грейгийн амьдралын 50 сүүдэр” кино дууссан. Крис юунд ч санаа зовох хэрэггүй болсон.

-Та түүнтэй удаан хугацааны харилцаа хүсч байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, түр зуурын харилцаа надад хэрэггүй.

-Чамайг хэн ч таньдаггүй байсан тэр үеийг санаж байна уу?

-Дэлгүүр, ресторанд тайван ордог байсан тэр үеэ юу? Мэдээж санаж байна. Одоо бол би байнга фото камераар хянуулан гадуур явж байна. “Грейгийн амьдралын 50 сүүдэр”-ийн эхний анги дэлгэцэнд гарахын өмнө л тайван гадуур явж байсан санагдана. Тэр үед би шаргал үстэй байлаа. Лондоны загварын долоо хоногт очиж найзуудтайгаа тайван ярилцаад сайхан байсан. Дараа нь бүх зүйл өөрчлөгдсөн. Би Дакота Жонсон биш Анастейша Стил болсон. Хэзээ нэгэн цагт би Колорадод ч юмуу хаа нэгтээ амьдарч, хүүхэд өсгөж, морьж унаж сайхан байхыг хүсэх байх. Гэхдээ одоо биш /инээв/.

-Та нүцгэн хэсгүүдэд хэрхэн тоглосон бэ?

-Дотуур хувцастай секс хийнэ гэж байхгүй. Би долоон цагийн туршид секс хийж байгаа дүр эсгэх шаардлагатай ч болж байлаа. Энэ кино порно биш учраас жинхэнэ секс явагддаггүй. Зураг авалтууд надаас сэтгэлзүйн төдийгүй бие бялдарын хүч шаардаж, их ядардаг байсан.

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав энэ киног битгий үзээсэй л гэж хүсдэг. Үзвэл би ичсэндээ шатах байх. Бурханы авралаар аавд “Грейгийн амьдралын 50 сүүдэр” шиг кино таалагддаггүй. Ээж, аав хоёроосоо би энэ киног битгий үз гэж гуймаар байдаг.

-Жан-Люк Годарын хэлснээр сайн кино хийхэд хэрэгтэй бүх зүйл нь хүүхэн, буу хоёр. Тэгэхээр би танаас сүүлд тантай хамтран тоглосон Крис Хемсвортын талаар асуух гээд байна л даа. Тэр танай кинонд юу хийж яваа юм?

-Гоё асуулт байна. Шуудхан хэлэхэд эмэгтэйчүүдийг кино театр руу яаж олноор татахыг мэдэхгүй байна. Тэд Крисийн бие хаа, булчинд дурлаасай гэсэндээ түүнийг сонгосон байх.

-Та хоёр эгч дүүсийн дүр бүтээсэн. Хэрхэн нөхөрлөв?

-Бид нууцаасаа хуваалцаж, сонин дуу зохиож, онлайнаар сонирхолтой тестүүд бөглөсөн.

-Өөрийгөө ямар зайрмагтай зүйрлэх вэ?

-Шокаладны хольцтой зайрмаг.

-Орчин үеийн кинонууд түүхийг илүү романтик болгодог. Энэ талаарх таны бодол?

-Урьд нь бид одоогийнхоос илүү сонирхолтой амьдардаг байсан гэдэгтэй би санал нийлнэ. Би бол хувьсгалын он жилүүдэд амьдрахыг хүсэх байсан. Одоо бид хэцүү бас галзуу цаг үед амьдарч байгаа юм шиг санагддаг. Нэг талаас бидэнд маш их боломж байна. Гоёж гангалах зүйлс ч олон болжээ. Технологийн талаас харахад хүн төрөлхтөн урагшаа явж байна. Гэхдээ үүнд ч бас сөрөг тал байна. Олон хүн үүнийг буруу талаас нь ашиглаж, гэмт хэрэг их гарч байна. Иймээс л галзуу ертөнцөд амьдарч байна гэж байгаа юм.

-Нэг хачин асуулт асууя. Та буусан зочид буудлаасаа юм авч явж байсан уу?

-Тухайн буудлаасаа л шалтгаалдаг. Зарим зочид буудалд эртний маш гоё эдлэлүүд байдаг. Тэд санаандгүйгээр миний цүнхэнд орж болно /инээв/.

Сейчас у актрисы другой бойфренд, которому можно не ревновать - ведь трилогия закончена

Дакота Джонсон с братом и родителями - актерами Мелани Гриффит и Доном Джонсоном

Дакота гэр бүлийнхэнтэйгээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top